Л.Оюун-Эрдэнэ: Албаны машинаар хүүхдүүдээ зөөсөн дарга нарт хариуцлага тооцох боломжгүй

Л.Оюун-Эрдэнэ: Албаны машинаар хүүхдүүдээ зөөсөн дарга нарт хариуцлага тооцох боломжгүй

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр сэтгүүлчдэд цаг үеийн асуудлаар мэдээлэл өгсөн. Түүнээс албаны машиныг хувьдаа ашиглаж, хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт зөөж байгаа дарга нарт ямар хариуцлага тооцохыг асууж тодруулсан юм.

Тэрбээр “Одоогоор хариуцлагын журам гараагүй. Энэ бидэнд дутагдаж байгаа нь үнэн. Бид хариуцлагын соёл руу явах ёстой. Өчигдөр Төрийн албаны зөвлөл, ЦЕГ хамтран зөвхөн нэг удаагийн жижиг шалгалтаар энэ олон удаагийн зөрчил илэрч байна. Бусад улсын ёсзүйн протоколын баримт бичиг дотор албаны балаар хувийн юм бичиж болохгүй гэдэг. Тэгж төрийн албан хаагчдад ёсзүйн шаардлага тавьж байж энэ асуудал цэгцэрдэг юм байна. Албаны балаар хувийн юм бичихгүй гэсэн протоколд гарын үсэг зурсан хүн албаны машиныг хувьдаа унахгүй шүү дээ.

Гэтэл манайд тийм журам байхгүйгээс өнөөдөр ийм асуудал гараад байна. Ганц өнөөдөр гараад байгаа ч юм биш. Сүүлийн 20 жил ийм л явсаар ирсэн. Хөндөгдөөгүй ийм удаан хугацаанд байсан зөрчлийг жинхэнэ утгаар нь хуульчилна.  Ийм байдлаар урагшилъя. Ингэж байж бид иргэд, аж ахуй нэгжүүдээсээ ёсзүйн хариуцлага шаардаж чадна. Маргаашийн Засгийн газрын хуралдаан дээр би энэ шалгалтын талаар тайлбар хийнэ.  Манай ЗГХЭГ-ын хуулийн газрын дарга н.Мягмар гэдэг хүн мөн ийм зөрчил гаргасан. Энэ хүнд уулзаж сануулга өгсөн. Журамлаагүй байж шууд хариуцлага хүлээлгэх боломжгүй” гэлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.