Ерөнхий сайд У.Хүрэлсүх Б.Болороод туслахаа амлалаа

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Б.Болороод туслахаа амлалаа

Өөрөө хөгжлийн бэрхшээлтэй хэдий ч өөртэйгөө ижил зовлонтой иргэдийн дуу хоолой болон нийгэмд танигдсан Буянжаргалын Болороог монголчууд андахгүй. Тэгвэл хань ажлаа хийж яваад ажлын байран дээрээ амь насаа алдсан. Гэвч түүний ханийн үхлийн шалтгааныг шалгахдаа хуулийн байгууллагууд хойрго хандаж байна байгаад Б.Болороо бухимдалтай байгаа юм. Болороо хуулийн байгууллагуудаас гадна нөхрийнхөө ажиллаж байсан компанид ч гомдолтой байгаа юм. 

Тиймээс тэрбээр, ээжтэйгээ хамт төв талбай дээр долоо хоног суулт хийж байгаа юм. Тэгвэл өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сүхбаатарын талбай дээр гарч ирж түүнтэй уулзаж, эмгэнэл илэрхийлж хоёр шаардлагыг холбогдох хуулийн хүрээнд нэн даруй шийдвэрлэхийг ХЗДХ-ийн Ц.Нямдорж сайд болон ЦЕГ-ын С.Баатаржав даргад үүрэг болгов. 

Мөн асуудлыг шийдэж дуусах хүртэл биеэ бодож, хүйтэн талбайд суулт хийхгүй байхыг хүсч буйгаа илэрхийллээ.

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.