Өнөөдөр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батална

Өнөөдөр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батална

 

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг батална. 

Монгол Улс 19 жилийн дараа Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байгаа нь энэ юм. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өнгөрсөн зургадугаар сарын 6-нд өргөн барьсан билээ. Их хурлаас хуулийн төслийг хэлэлцэж, өнгөрсөн зун ээлжит бус чуулганаар хоёрдугаар хэлэлцүүлгийг баталсан. Улмаар Их хурал ард нийтийн санал асуулга явуулах тогтоол баталсан ч Ерөнхийлөгч хориг тавьсан. Тиймээсшууд гуравдугаар хэлэлцүүлгийг хийхээр болсон.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.