Нийгмийн даалтгалын шимтгэлийг 2 хувиар нэмэх заалтад Ерөнхийлөгч хориг тавина

Нийгмийн даалтгалын шимтгэлийг 2 хувиар нэмэх заалтад Ерөнхийлөгч хориг тавина

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр 16.00 цагт Үндсэн хуулийн эхийг Монгол Улсын Ерөнхийлөгчид гардуулж өгнө. Ерөнхийлөгчид хуулийг хүргүүлснээс хойш тав хоногийн дотор хориг тавих эсэхээр хариу өгнө.

"Үндсэн хуульд Ерөнхий сайдаас бусад сайд “давхар дээл”-гүй байна гэсэн заалтыг оруулахгүй" бол Ерөнхийлөгч хуульд хориг тавина хэмээн Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд мэдээлсэн.

Мөн Ерөнхийлөгч нийгмийн даатгалын шимтгэлийг ирэх онд хоёр хувиар нэмэх заалтад хориг тавихаар болжээ. Хориг тавих шийдвэр гарсан бөгөөд бэлтгэл ажлыг хийж байгаа тухай ЕТГ-ын дарга З.Энхболд мэдэгдлээ. 

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.