ШИНЭ нам дэргэдээ багш нарын лобби бүлэгтэй болж буйгаа зарлалаа

ШИНЭ нам дэргэдээ багш нарын лобби бүлэгтэй болж буйгаа зарлалаа

ШИНЭ нам дэргэдээ багш нарын лобби бүлэг байгуулж байгаагаа өнөөдөр /2019.11.18/ зарлалаа. Тодруулбал, тус намынхан өнөөдөр Монголын багш нарын үйлвэрчний эвлэлийн төлөөлөл болох 10 гаруй багштай уулзалт хийжээ.

Улмаар шинээр байгуулагдсан лобби бүлэг ШИНЭ намтай хамтран Засгийн газарт асуулга тавьж, удахгүй Засгийн газраас оруулж ирэх Боловсролын тухай багц хуульд саналаа боловсруулж өгөх юм байна.

Мөн тэд тусгай сургуулиудын удирдлагаас бусад ерөнхий боловсролын сургуулийн захирлыг томилох эрхийг орон нутагт нь өгөх нь зүйтэй, мөн ЕБС-уудад 40 гаруй ажил хариуцдаг аргазүйч хэмээх ажлын байр байдаг ч эрх, үүргийг нь хуульчлаагүй байгаа талаар ярьсан аж.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.