Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Г.Амартүвшин сонгуульд хүч үзэхээр ажлаа өгчээ

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Г.Амартүвшин сонгуульд хүч үзэхээр ажлаа өгчээ

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар зургаан сарын гэрээтэй ажилласан Г.Амартүвшин  2020 оны УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшихээр ажлаа өгчээ.

Г.Амартүвшин нь Брюсселийн Европын Их сургуулийн бакалавр, Харвардад бизнесийн удирдлагаар мастерийн зэрэг хамгаалсан бөгөөд Хасбанкинд ажиллахын өмнө Казахстаны Жэй Эс Си Казкоммерс банкинд Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч, Эрсдлийн газрын захирал хийж байсан юм.

Харин Казахстанд очихоосоо өмнө Нидерланд, Америк, Англи гээд бизнес санхүүгийн төв нутгуудад мөн мэргэжлээрээ удирдах албыг хашиж олон улс дамнасан олон том төслийн хөрөнгө оруулалтыг нь хариуцан ажиллаж байсан туршлагатай эдийн засагч гэдгийг хүмүүс мэдэх байх.

Мөн түүнийг Бямбын Ренчин гуайн зээ хүү, Шарк танк нэвтрүүлгийн “шарк” гэдгээр нь ч хүмүүс андахгүй.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.