ЖДҮ-чдийг бүү март, битгий уучил

ЖДҮ-чдийг бүү март, битгий уучил

Ард түмнийг төрөөсөө нүүрээ буруул гэсэндээ биш, төрийнхөө эсрэг бос гэсэндээ ч биш зүгээр л төрийн жолоогоо зөв хүмүүстээ атгуулаасай гэсэндээ нэгэн зүйл сануулахыг хүслээ.

Эрх мэдэл, албан тушаал, ар өврийн хаалга ашиглан ард түмнийхээ олон олон боломжийг хулгайлсан ЖДҮ-чдийг битгий мартаасай, тэднийг битгий уучлаасай гэж хүсэх байна. Яагаад гэвэл зөвхөн илэрсэн нь ЖДҮХС-гийн зээл болохоос түүний цаана мянга мянга булхай, хулгай, луйвар байгаа гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Гэтэл тэд ЖДҮХС-гаас авсан зээлээ хүлээн зөвшөөрөхгүй, зөвшөөрлөө гэхэд ард түмнээсээ хүн ёсоор уучлалт гуйсан нь хэд байсан билээ.

Ийм ёс суртахуунгүй, сувдаг сэтгэлтэй төрийн түшээдийг төрд бугшсан идээ бээр мэт дахин дахин сонгож улам их “цадах”-ыг нь харах хэрэггүй байна уу. Үгүй л болов уу.

Тиймээс ЖДҮ-чдийг бид өөрсдөө эсэргүүцэхгүй бол тэдэнд ичих булчирхай байхгүй тул дахиад л нэр дэвшиж, сонгогчдын чихэн дээр цэцэг ургуулж, мөнгө, гурил будаа тараах зэргээр ядарсан иргэдээр доог тохуу хийх замаар санал худалдан авч төрийн сэнтийд заларч дахиад л биднийг хууран мэхэлж, доромжлох болно.

Бид тэдэнд хангалттай доромжлуулсан тул дахин тэднээс доромжлол хүртэх шаардлагагүй гэж бодож байна. Тиймээс яг өнөөдрөөс эхлэн бид ЖДҮ-чдийг ард түмэндээ эргэн сануулах болно. ЖДҮ-чдийг бид уучилж болохгүй, энэ бол сонгууль болтол мөнхийн сэдэв байх ёстой!!!

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.