Тэтгэврийн төрөөс нэг удаа тэглэхийг хуулийг баталлаа

Тэтгэврийн төрөөс нэг удаа тэглэхийг хуулийг баталлаа

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн дагуу даваа гарагт Засгийн газраас өргөн барьсан тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төслийг яаралтай хэлэлцэж, ажлын тав хоногт багтаан баталчихлаа.

“Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хуулийн төслийг хэлэлцэх хуралдаанд 44 гишүүн оролцсоноос 9 нь дэмжээгүй бол 35 гишүүн дэмжсэнээр 79.5 хувийн саналаар ийн баталчихлаа.

Дашрамд уг хуулийн төслийг батлахыг бүхлээр нь татгалзсан есөн гишүүний нэрсийг танилцуулж байна.

Хуулийн төслийг бүхэлд нь батлахаас татгалзсан гишүүд: 

  1. Д.Дамба-Очир
  2. Б.Жавхлан
  3. Д.Мурат
  4. Х.Нямбаатар
  5. Д.Сарангэрэл
  6. Г.Солтан
  7. Ч.Улаан 
  8. Д.Цогтбаатар
  9. Н.Цэрэнбат
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.