Н.Номтойбаярын эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэх дэд хорооны ирц дахиад л бүрдсэнгүй

Н.Номтойбаярын эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэх дэд хорооны ирц дахиад л бүрдсэнгүй

УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанаар өнөөдөр УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлтийг хэлэлцэхээр төлөвлөж байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлогджээ.

Уг нь өнгөрсөн баасан гаригт хуралдах байсан ч тус хорооны дөрвөн гишүүний хоёр нь байгаагүй учир хуралдаж чадаагүй. Өнөөдөр ч бас тийм шалтгаанаар дахиад л хуралдаж чадсангүй.

Учир нь тус дэд хорооны ирц 100 хувь бүрдэж байж Н.Номтойбаярын асуудлыг хэлэлцэнэ гэдгийг Халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдорж хэлж байсан. Өнөөдрийн хувьд гадаад томилолттой ажилласан УИХ-ын гишүүн  Д.Лүндээжанцан ирсэн байгаа ч ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан томилолтоос ирээгүй байгаа тул Ч.Улаан сайдыг ирэхээр дэд хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ хэлэлцэх ажээ.

УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын дэд хороонд УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Ч.Улаан, Н.Энхболд, Д.Лүндээжанцан нар багтдаг.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан нэгдүгээр сарын 16-нд УИХ-д өргөн мэдүүлсэн билээ. Уг нь бол 48 цагийн дотор хэлэлцэх учиртай. Гэвч тус дэд хорооны ирц бүрдэхгүй байгаа гэх шалтгаанаар ийн хойшилсоор байна.

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.