Оюуны бүтээлээ барьцаалж зээл авах боломжтой боллоо

Оюуны бүтээлээ барьцаалж зээл авах боломжтой боллоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төслийг эцэслэн хэлэлцэж баталлаа.

Монгол Улсад оюуны өмчтэй холбогдсон харилцааг Патентын тухай хууль, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулиар зохицуулдаг. Гэвч эдгээр хуульд давхардсан, зөрүүтэй зүйл заалтууд олон байдаг нь оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, зохиогчийн эрхийг хамгаалах, үр өгөөжийгхүртэхэд сөргөөр нөлөөлдөг тухай хүмүүс хэлдэг. 

Тиймээс энэ төрлийн харилцааг зохицуулдаг хууль хоорондын зөрчлийг арилгах, оюуны өмчийн байгууллагын үйл ажиллагааг тогтвортой болгохоор Оюуны өмчийн тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Учрал нарын есөн гишүүн боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэн батлууллаа. 

Хуулийн төслийг санаачлагч Н.Учрал гишүүн энэ талаар “Хуулийн төсөл батлагдсанаар Оюуны өмчийн тухай байгууллага, оюуны өмчийн байцаагчийн эрх үүргийг тодорхой болгож байна. Монгол Улсад бүртгэлтэй оюуны өмчийг гадаадын хөрөнгө оруулагчдад сурталчилж чадахгүй байгаагаас эдийн засгийн эргэлтэд орохгүй байна. Нөгөө талаас, гадаадын оюуны өмчийг хамгаалах эрх зүйн орчин сул байдаг байсан. Хуулийн төсөл батлагдсанаар, эдгээр асуудлыг шийдвэрлэж чадлаа. Түүгээр зогсохгүй зохиогч барааны тэмдэг зэрэг материаллаг бус баялаг эзэмшигч нь бүтээлээ барьцаалж зээл авах боломж ч нээгдэж байна. Өмнө нь ийм боломж байдаггүй байсан. Оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүс том дэмжлэг болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.