У.Хүрэлсүх радио, телевизээр үндэсний контентоо түлхүү гаргахыг уриалав

У.Хүрэлсүх радио, телевизээр үндэсний контентоо түлхүү гаргахыг уриалав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэвлэл мэдээллийн байгууллага, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзав. Тэрээр Цагаан сар, Үндэсний их баяр наадам, түүхэн ойг угтан радио, телевизүүд түүх, хэл бичиг, соёл, урлаг, уламжлал, зан заншил зэргийг харуулсан үндэсний контентоо иргэддээ хүргэж, соён гэгээрүүлэх чиглэлээр хамтран ажиллахыг уриаллаа. “Монгол хүн монголоороо сэтгэж, ярьж, үндэснийхээ өв соёлоор бахархаж байх учиртай. Хүүхэд, залууст эх оронч үзэл, бахархлыг төлөвшүүлэхэд чиглэсэн бүтээл туурвихыг Засгийн газар бүх талаар дэмжинэ” гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.