П.Цагаан: Манай эхнэрт эх орноосоо зугтах шалтгаан байхгүй, бузар гүтгэлгээ зогсоо

П.Цагаан: Манай эхнэрт эх орноосоо зугтах шалтгаан байхгүй, бузар гүтгэлгээ зогсоо
Өнгөрөгч 2019 оны арваннэгдүгээр сард АТГ-аас Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагааны “Ачит Ихт” ХХК-д нэгжлэг хийсэн тухай мэдээлэл цацагдаж байсан билээ.
 
Харин өнөөдөр /2020.02.06/ зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ЕТГ-ын дарга асан П.Цагааны гэр бүлийнхэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэх мэдээлэл цацагдаад байгаа юм. Түүнчлэн түүний эхнэрийг хил даван зугтсан гэх мэдээлэл нийтлэгджээ.
 
Тэгвэл энэ мэдээлэл үнэн бодит эсэх талаар бид Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаанаас өөрөөс нь тодруулахад, “Наад мэдээлэл чинь 100 байтугай 1000 хувь худлаа. Хүнийг алах юмаа. Манай гэр бүлийн хүн ээлжийн амралтаа эдэлж байгаа, эх орноосоо зугтах шалгаан байхгүй. Амралтаараа гэр бүлийн шалтгаанаар гадагшаа явсан. Шалгагдаагүй, хэрэг үүсгэгдээгүй хүн яагаад хил давж болдоггүй юм бэ. Хэрэг үүсгэгдсэн гэдэг мэдээлэл ч худлаа. Тиймээс энэ бузар гүтгэлгээ зогсоохыг шаардаж байна. Худал мэдээлэл нийтлэн түгээсэн хэвлэлүүдээс уучлал гуйхыг шаардсан мэдэгдэл явуулж байгаа” гэх хариултыг өгсөн юм.
 
Эх сурвалж: eguur.mn
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.