Ж.Ганбаатар: Маш сайн хууль батлагдсан гэж бодож байгаа

Ж.Ганбаатар: Маш сайн хууль батлагдсан гэж бодож байгаа

УИХ-ын ээлжит чуулган завсарласны дараа Байнгын хороод тухайн чуулганы хугацаанд хийсэн ажлаа танилцуулдаг. Үүний дагуу Эдийн засгийн байнгын хороо намрын чуулганы хугацаанд хийсэн ажлаа танилцууллаа. Тус байнгын хорооны дарга Ж.Ганбаатар "Өнгөрсөн намрын чуулганаар манай Байнгын хороо хэлэлцүүлэн батлуулсан чухал хуулийн нэг нь Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль. Маш сайн хууль батлагдсан гэж бодож байгаа. Харин одоо энэ хуулийг хэрэгжүүлэх нь чухал. Хууль хэрэгжүүлэх чиглэлд Засгийн газар шахалт үзүүлж ажиллана. Энэ хуульд заасны дагуу жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн агентлаг байгуулах ёстой" гэлээ. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.