БНХАУ-ын иргэдийг гуравдагч орноос орж байсан ч Монголд нэвтрүүлэхгүй

БНХАУ-ын иргэдийг гуравдагч орноос орж байсан ч Монголд нэвтрүүлэхгүй

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар шуурхай хуралдаж, цаг үеийн асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанаар БНХАУ-аас ирэх бүх нислэг, галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоохоор болсон. Өөрөөр хэлбэл, БНХАУ-ын Бээжин, Хөх хот, Эрээн чиглэлийн нислэг, галт тэрэг, тээврийн хөдөлгөөнийг бүрэн зогсоох шийдвэрийг гаргаж, маргаашаас эхлэн хэрэгжүүлэхээр болсон.

Мөн коронавирусын халдвараас сэргийлэх зорилгоор БНХАУ-ын нэг ч иргэнийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг Засгийн газар гаргалаа. Тодруулбал, тус иргэдийг гуравдагч орноос ирсэн ч улсын хилээр нэвтрүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ. 

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.