З.Энхболдод өгсөн Ч.Сайханбилэг, С.Чинзориг нарын хариулт

З.Энхболдод өгсөн Ч.Сайханбилэг, С.Чинзориг нарын хариулт

ЕТГ-ын дарга З.Энхболд өчигдөр албан ажлаа хүлээлгэн өгч байгаагаа мэдэгдэж Төрйин ордонд мэдээлэл хийсэн. Тэрбээр ЕТГ-ын даргын ажлаас намын даргын зөвлөх гэсэн албан тушаалд очиж буйгаа мэдэгдээд, сонгуульд нэр дэвших болохоор бэлтгэлээ базаана хэмээн мэдэгдсэн.

Тэгвэл тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа бусдыг хатгасан, харлуулсан хариуултыг олонтаа хэлж байсныг өчигдөр олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр цөөнгүй гарсныг та уншсан биз ээ.

Тэгвэл түүний хэлсэн бүхэнд эзэд нь хариулт илгээжээ. Тодруулбал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нар дараах хариултыг түүнд өөрсдийн цахим хуудсаараа дамжуулан нийтэлжээ.

З.Энхболд “Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн талаар ярихдаа иргэншлээ солихоор гадаадын элчин сайдуудтай уулзаж яваа" гэх мэдээллийг өгсөн юм. 

Тэгвэл Ч.Сайханбилэг энэ асуудлаар өөрийн цахим хуудаснаа ийн байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Өчигдөр нэг масктай нөхөр Ордны тайганаас Намын тайган болж буухдаа санаагаар унасан уу, сайхан халхавч хийхээр шийдсэн үү, бэлдсэн асуултаар овоо гүтгэн өдөж.
Монгол хүн байна даа, 3-хан зүйлийг хэзээ ч хийхгүй гэж бодож явдаг дөө. Иргэншлээ өөрчилж, эх орноо хэзээ ч худалдахгүй, Зика вирусаар халдварлаж төрөө, нийгмээ хэзээ ч бузарлахгүй, Шавилхан юмыг дэлсэж, шараа болохгүй өөртөө" хэмээн бичсэн байна 

 

Харин С.Чинзориг сайдын тухай тэрбээр ярихдаа "Капитал" банкинд Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг байршуулсан асуудлыг ярьсан юм. Тэрбээр "С.Чинзориг сайдын үед банкны байдал муудлаа гэж дохио өгсөөр байтал Нийгмийн даатгалын сангийн мөнгөө аваагүйгээс болж алга болсон.  Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг банкинд байршуулдаг гэрээ гэж байгаа. Би гэрээг нь авч үзсэн. Анхны шинж тэмдэг илэрмэгц үл маргалдах журмаар мөнгөө татаж авах эрх С.Чинзориг сайдад байсан. Хэрвээ банк нь мөнгөгүй бол төв банкинд хадгалуулдаг нөөц хөрөнгөнөөс нь авах боломж ч байсан.  2019 он эхлээд "Капитал" банк муудах дохиог төв банк өгсөөр байтал С.Чинзориг мөнгөө татаж аваагүй бол түүний буруу. Энэ асуудлыг хуулийн байгууллага шалгаж байгаа бол Уртнасан, С.Эрдэнэ, Н.Номтойбаяр огт хамаагүй. Яг мөнгө алга болсон үеийн он, сараар нь хайгаад хариуцлага тооцох ёстой" хэмээсэн. 

Тэгвэл түүний энэ үгэнд С.Чинзориг сайд дараах тайлбарыг өгчээ. Тэрбээр "З.Энхболд албан тушаалаа өгч сонгуульд нэр дэвших ажилдаа шуурхайлан орж буйгаа хэвлэлийнхнээр дамжуулан олон нийтэд хүргэх мэдээллийг нь сонсоод бүр гайхав. Өвөрхангайнхныг л муулж харлуулах гэж оролддогийг нь хүмүүс ч андахаа больсон доо.

Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг өөрсдөө санхүүгийн чадамжгүй жижиг банкинд тэр үед мөрдөж байсан дүрэм журмыг нь илт зөрчиж, өөрчилж байгаад сангийн мөнгийг бөөнөөр нь "Капитал"-д байршуулсан хэрнээ С.Чинзориг авч чадахгүй байгаа буруутай хэмээн бухахыг нь сонсоод дуугүй өнгөрч чадсангүй ээ. Ёстой л нөгөө өндөг анхдагч уу, тахиа анхдагч уу гэдэгтэй л адил зүйл болж байна" хэмээжээ. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.