МАН-ынхан “аллага” үйлдсээр байх уу

МАН-ынхан “аллага” үйлдсээр байх уу

Улс төр нь аллагын талбар биш биз дээ. Эрх баригч намынхны зэрлэг балмад үйлдэл хэрээс хэтэрч байна. Улсын мөнгө луйвардах, төрийн сангийн мөнгийг хумслах зэрэг нь хэвийн үзэгдэд болоод зогсохгүй, зэрлэг балмад үйлдэл нь хэрээс хэтэрлээ.

Эрх баригч намынхан парламентын танхимд 65-уулаа сонгогдсон. Гэвч тэдэнд сонгогчид тэгж их итгэл хүлээлгэснийг тэд ойлгоогүй бололтой. Тэдний нэг нь хүчин хийсэн болон хийхийг завдсан гэх давхар зүйл заалтаар бүрэн эрхээсээ түдгэлзэж, сонгогчдынхоо итгэлийг алдсан. Тухайн үед гишүүн асан Д.Гантулгыг ийм хэрэгт холбогдоход хүмүүс төрийн хүн ийм байж болохгүй хэмээн жигшин зэвүүцэж байсан. Тэгвэл түүний хийсэн үйлдэл намын нөхдөд нь, ах нарт нь сургамж болж үлдээгүй л бололтой.

Тэд төрийн хүн битгий хэл, жирийн хүний хийхээс ч аймшигтай хэргийг ар араас нь үйлдсээр, хийсээр, холбогдсоор л байна. Аймшигтай нь хүн амины хэрэг энэ намыг эрх барьж байх энэ хугацаанд Төрийн ордонд, яаманд, Засаг даргын тамгын газарт гээд төрийн тусгай обьектуудад гарсаар байна. 

Хэргийг эргэн сануулбал, Зам тээврийн хөгжлийн яаманд хоёр  газрын дарга бие биеийнхээ аминд хүрсэн хэрэг 2018 оны наймдугаар сарын 1-нд яамны байранд гарсан. 

Тэгвэл өнгөрсөн оны тавдугаар сард Төрийн ордон АН-ын дэд дарга асан Б.Батхүү Төрийн ордонд, ажлын цагаар амиа алдсан. Түүнийг шинжээчид гадны нөлөөтэй нас барсан болохыг тогтоосон. Энэ хэрэгт УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр гишүүнийг буруутган шалгаж байгаа билээ.

Тэгвэл өчигдөрхөн Говь-Алтай аймгийн Засаг даргатай холбоотйо бас нэгэн хүн амины хэрэг олон нийтэд ил боллоо. Энэ хэрэг мөн л ЗДТГ-ын байранд, Засаг даргынх нь өрөөнд болсон хэмээн эх сурвалжууд мэдээлж байна. 

Энэ бүх хэрэгт МАН-ынхан өөрсдөө холбогдсоор байгаа нь харамсалтай. Төрийн ордон, яам, Засаг даргын тамгын газарт “аллага” гарчихлаа. Одоо хна хэний амь үрэгдэх бол гэсэн айдас эрхгүй төрж байна шүү.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.