Т.Цэрэнтогтох: Эрүүл монгол хүнийг бий болгоё гэвэл Орхон аймгийн туршлагыг судлаарай

Т.Цэрэнтогтох: Эрүүл монгол хүнийг бий болгоё гэвэл Орхон аймгийн туршлагыг судлаарай

Аливаа  сайн үйлсийн цаана хувь хүн хийгээд байгууллага хамт олны санал санаачилга, хичээл зүтгэл байдаг. Орхон аймгийн  Засаг дарга Д.Батлут, түүний Тамгын газар 2019-2020 оныг иргэдийнхээ  эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийн  орон даяар өрнөсөн “Эрүүл монгол хүн, элэгний өвчлөлгүй монгол” төслийн хүрээнд өөрийн аймагт   “Элэгний вирусгүй Эрдэнэт”  төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа юм. Үүний  үр дүнд  хорт хавдар хэмээх аймшигт өвчнөөс  олон арван хүнийг аварч чадсан нь мэдээж. Магадгүй   олон хүнд  өвчний шинж тэмдэг илэрсэн байж мэдэх ч   өвчнийг газар авахуулалгүйгээр эрт үед нь оношилж чадсан нь гайхамшиг билээ.   Ингээд төслийн багийн гишүүн, Медапас эмнэлгийн  их эмч Цэрэнтогтохтой хийсэн ярилцлагыг уншигч танд хүргэе. Орхон аймгийн  жишгээр  бусад аймаг, орон нутаг ажиллах нь дамжиггүй тул туршлагаас нь хүргэж буй хэрэг, бидний хувьд.

-Орхон аймаг иргэдийнхээ эрүүл мэндэд юугаар ч үнэлшгүй хөрөнгө оруулалт бүхий төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн тухайгаа дэлгэрэнгүй яриач?

-Баярлалаа.  Төсөл маань маш амжилттай хэрэгжиж байгааг энд онцлох байна. Төр, захиргааны байгууллага маань   иргэдийнхээ эрүүл мэндэд онцгой анхаарал тавьж, зоригтойгоор хөрөнгө оруулалт хийх шийдвэрийг гарган эмч нараа дэмжин  нэгэн баг болж ажилласны үр дүнд “Элэгний вирусгүй Эрдэнэт” болохын эхлэлийг амжилттай тавьж чадлаа хэмээн манай багийнхан үзэж буй.  Эмч нарын хувьд элэгний вирусыг эрт оношилж, илрүүлнэ гэдэг бол цоо шинэ зүйл биш л дээ.  Бидний  өдөр бүр хийдэг ажил. Гэхдээ төслийн үр дүн чухам юунд оршив гэвэл бид эрүүл мэндийн салбарт жишиг  болохуйц гурван зүйлийг нутагшуулж чадлаа.  Тиймээс бидний туршлага бусад аймагт хэрэг болно. Удахгүй бид төслийнхөө  үр дүнг тайлагнана.  Хамгийн гол нь зөв зохион байгуулах явдал.   Бид  төслийнхөө  үр дүнд сэтгэл хангалуун байгаа.

 - Эрүүл мэндийн салбарт нэн даруй хэрэгжүүлбэл зохих гурван зүйлийг та бүхэн  нээсэн бас нутагшуулж чаджээ гэж би хувьдаа ойлголоо. Тодруулж хэлэх боломжтой юу эсвэл одоогоор нууцлах  ёстой гэж үзэж байна уу?

 -Бидэнд нууцлах шаардлага байхгүй. Үйлдвэрлэлийн технологи, зах зээлийн эрэлт  нийлүүлэлт бус хүний эрүүл мэндийн асуудал шүү дээ.  Элэгний С вирусгүй монгол хүн маш цөөхөн. Гэхдээ энэ төрлийн вирус  тээж явдаг хүний эдгэрэх магадлал 98 хувь.  Эмчилгээ  ийм өндөр шийдэгдсэн байхад  эрүүл мэндийн салбар  санаачилгатай  ажиллах явдал. Өөрөөр  хэлбэл,  эмч бидний хувьд С вирустэй хүнээ эрт илрүүлэх л чухал байгаа биз. Дараагийн алхам бол  В вирустэй  ээжээс төрж байгаа хүүхдүүдийг хамгаалах асуудал. Учир нь  вирустэй эхээс  вирустэй хүүхэд төрөх магадлал маш өндөр.  Архагших магадлал 90 хувь  тул үүнээс   хамгаалах нь эрүүл мэндийн салбар, эмч бидний нэн тэргүүнд хийх ажил.  Гурав дахь  нь В вирусын эрсдэлтэй бүлгийг вакцинжуулах явдал.  Манай баг ийм том ажлуудыг  аймгийнхаа хэмжээнд амжилттай  зохион байгууллаа. Засаг даргын хичээл зүтгэл, тамгын газрын  дэмжлэгийн үр  дүн гэдгийг дахин дахин онцлох байна.  Дөрөв дэх ажил нь элэгний хатууралтай  иргэдээ  бүртгэлжүүлж чадсан.   Одоо тэднийг  хяналтад авч  тогтмол үзлэгт хамтруулснаар   хавдарыг эрт үед нь илрүүлэх боломж бүрдэх юм. Засаг дарга Д.Батлут  шаардагдах хөрөнгийг шийдэж өгөхийн  төлөө санаачилга гарган ажиллаж байгаа.   Нөгөөтэйгүүр,  шинээр төрж буй хүүхдийг элэгний В,С вирусын шинжилгээнд хамруулж байх ёстой. Нас ахиж яваа нь элэгний дэлгэрэнгүй шинжилгээг байнга өгч байгаасай гэж зөвлөх байна.   Манай улсын нөхцөл ямар билээ.  Ямар ч нөхцлөөс вирус тээгч болсныг  хэлэх аргагүй.  Ер нь хүн бүхэн   өндөр эрсдэл дунд л амьдардаг гэдгээ мэдэх  хэрэгтэй.  Вакцинд хамрагдах ёстой.  Хамгийн аюулгүй вакцин бол В-гийнх.  Саяд нэг хүндрэлтэй,  маш аюулгүй.  Вакцинд хамрагдсанаар  дархлаа үүсэх чадвар  нь маш өндөр болдог  гэж үздэг. Тэгэхээр энэ нь  та бид   В вирусээс салах боломжтойг харуулж буй хэрэг.   В вирустэй эхээс төрж байгаа хүүхэд  өөрөө вирустэй төрөх, төрөх замаар халдвар авах эрсдэл маш өндөр гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй.  Халдвар  авбал хүүхэд өөрөө дархлаагүй төрдөг  учраас маш амархан архагшдаг.  Халдвар авсан  10 хүүхдийн 9 нь архагшдаг. Өнөөдрийн байдлаар  20-30 насныхны   өвчлөл ихтэй байна.  Тэдний ихэнх нь дээр дурдсан тохиолдлоор халдвар авсан байгаа учраас энэ насан дээр илрээд байгаа юм.  Одоо бид Засаг даргынхаа дэмжлэгтэйгээр тэднийг эмчилнэ. Бүсийн оношлогооны  төв, төрөх тасаг хоёр  хамтран  эл арга барилыг  нутагшуулсан. Одоогийн байдлаар В вирустэй төрсөн 280 хүүхдийг хамгаалж чадсан. Энэ ямар арга вэ гэвэл  нь  В вирусын вакциныг төрөх үед нь хийсэн явдал. Вакцины үйлчилгээ н 14-21 хоногийн дараа идэвхиждэг. Гэхдээ завсрын  үед нь  халдвар авах эрсдэл өндөр  байдаг учраас богино үйлчилгээтэй вакциныг  давхар  хийж өгдөг. Тэгэхээр т богино үйлчилгээтэй вакциныг  бас  нутагшуулсан гэсэн үг. Зах зээлийн ханшаар 100 гаруй мянган төгрөгийн  үнэтэй байдаг юм.

 -Улсын хэмжээнд шийдэж болох л зүйл байна шүү дээ.  Таны хэлснээр санаачилгын л асуудал юм уудаа?

  • Шийдэх бүрэн боломжтой  гэдгийг эрүүл мэндийн салбарынхан,  манай  эрдэмтэн доктор, профессор бүгд мэдэж байгаа. Гагцхүү  манай аймаг л санаачилж, хөрөнгө мөнгийг нь шийдэж чадсанд л асуудлын гол оршиж байгаа юм.    МЕДИПАС эмнэлэгт  гайхалтай мундаг эмч нарын баг ажиллаж байна.  Бид   “Орхон аймгийг загвар болгоё оо. 100 мянган  хүнтэй нэгхэн  сумтай учраас ажил зохион байгуулахад  үр дү нь амархан харагдах учраас саналаа Засаг даргад тавьсан. Тэрбээр уриалгахан хүлээн авч биднийг дэмжсэн. Маш богино хугацаанд үр дүнд хүрч чадлаа.  Одоо бидэнд  гурван сая иргэнийхээ асуудлыг шийдэж болох юм байна гэх бодол төрөөд эхэлсэн.
  •  Элэг гэлтгүй  хавдрын эс цусанд байгаа тохиолдолд ходоод, улаан хоолой, нарийн бүдүүн гэдэс гээд дамждаг бололтой. Та бүхний дараагийн хэрэгжүүлэх төсөл хоол боловсруулах эрхтэн системийг хамруулах болов уу гэсэн горьдлого төрлөө?

-Элэгний хавдраас улбаалан  ходоод, улаан хоолойн  хавдар  75 хувь,  бүдүүн, нарийн гэдэс вирустэй холбоотой хавдар 85 хувийг эзэлдэг.  Үүнээс урьдчилан сэргийлж болно. Ердөө эрүүл мэндийн боловсролыг  эхний ээлжинд өгөх ёстой юм билээ.   Эцэст нь дүгнэхэд,  эрхтнүүдийн хавдрын  шалтгаан нэг байх  магадлал өндөр гэдгийг хэлэх байна. .

 Хоёрдугаарт тогтолцоо үүсгэх ёстой. Тодруулбал,  эрүүл мэндийн даатгалаас  үл хамаарсан тогтолцоо үүсгэж чадсан,  бид нар. Үүнийг шийдэхэд  Засаг даргын  санаачилга, оролцоо  маш том дэмжлэг болсон.   Жишээ нь  “Ахмадуудад ач санах” хөтөлбөрийг  санаачилан хэрэгжүүлсэн.  Эрдэнэт үйлдвэрийн ажилчид цаашлаад   30- аас  дээш насныханд   дурангийн шинжилгээнд хамрагдах ёстой гэсэн ойлголтыг  төрүүлж,  эко шинжилгээнд хамрагдах аяныг өрнүүлсэн. Үүний үр дүнд  гурван  жилийн хугацаанд ходоодны хорт хавдраар өвдөх магадлал бүхий иргэдийн   20-25 хувийг эрт үед нь оношилж чадсан. Орхон аймагт ходоодны дурангийн хагалгааг, унтуулж байгаад дотор талаас нь  хийдэг болсон.  

- Эрүүл мэндийн боловсролыг  олгох тухайд танай багийн эмч нар хэр санаачилгатай ажиллаж байгаа вэ?

- Хоёр жилийн өмнөөс  манай багийнхан  бие хүн төлөвшилт дээр анхаарч эхэлсэн.  Монгол хүнд өөрөө өөрийгөө үнэлэх, бусдыг  хайрлах, бусдынхаа төлөө  эрүүл байх ёстой гэсэн ойлголт  байдаггүй шахам учраас  эрүүл мэнддээ ач холбогдол өгдөггүй юм байна гэдгийг бид олж харсан. Ийм ойлголтыг төрүүлэхийн тулд  

“Эрүүл эрдэнэт хүн”  хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Ёс суртахуун,   бие махбодь, сэтгэлзүйн хувьд  эрүүл байх нь эрүүл хүний  үндсэн шинж шүү дээ.  Тиймээс   ёс зүйг онцолж,  ёс суртахуун,  соён гэгээрүүлэхийн төлөөх   туг аялуулсан.   Бид  давхартсан тоогоор  1000 орчим хүнд лекц уншсан байна.  “Эрүүл хүн, эрүүл эрдэнэт” хөтөлбөрийн гол санаа нь  монгол хүн  идэхээсээ болж өвддөг гэдгийг ард түмэндээ ойлгуулахыг чухалчилсан.    

Монголчуудыг оюуны ботинцал өндөр учраас   зөв мэдээллээр л хангаж чадах юм бол элэгний хавдрыг  идэж уух, явдал суудлаараа ялах   магадлал маш өндөр.  

 Үхэх өвчний шалтгааныг өсөх насандаа олно гэсэн эртний үг бий.  Өөрөөр хэлбэл хүүхэд байхдаа идсэн буруу зүйл нь өтөл  насандаа илэрдэг гэсэн  үг.

Өвчин бол хүний үндэс. Хоол идчихээд хэвтэхээр  цаашаа эрхтэнгээр нь  дамжиж шингэхгүйгээр шууд  ходоодонд хононо. Үүний улмаас  дотор  эрхтнүүд гэмтэнэ.

Хоёрдугаарт   улаан хоолой,  ходоодны хавдрын эс өөр.   Тэгсэн мөртөө манай улсад энэ төрлийн өвчлөл өндөр байдаг. Энэ нь монгол хүн  улаан хоолой, ходоод хоёроо зэрэг гэмтээдэг хоол ундыг идэж ууж байна гэсэн үг. Тиймээс өвгөдийнхөө  захиснаар явдал мөр, идэж уухаа  зөв зохицуулах аваас монгол хүн 100 наслахад гайхах зүйл байх

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.