С.Чинзориг: АТГ-т өөрийгөө шалгуулах хүсэлт гаргаж байна

С.Чинзориг: АТГ-т өөрийгөө шалгуулах хүсэлт гаргаж байна

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хуулийн байгууллагуудад хүсэлт гаргаж байгаа талаараа мэдээлэл хийлээ. Тэрээр “Намайг албан тушаалаа ашиглаж, бусдад давуу байдал олгосон, ашиг сонирхлын зөрчилтэй гэх мэтээр гүтгэлэг мэдээлэл тарааж байна. Өчигдөр л гэхэд сошиал орчинд “Улсын ерөнхий прокурорын газраас С.Эрдэнийг яллагдагчаар татахаа больж, С.Чинзоригийг яллагдагчаар татахаар болжээ” гэсэн худал мэдээлэл цацлаа. Миний хувьд албан тушаалаа ашиглаж, бусдад давуу байдал олгосон асуудал байхгүй. Ашиг сонирхлын зөрчил байхгүй. Тиймээс би АТГ-т өөрийгөө шалгуулах хүсэлт гаргаж байна. Улс төрийн захиалгатай гүтгэлэг, доромжлол зогсохгүй нь. Тиймээс өөрийгөө шалгуулж, өөрийгөө шалгуулахаар боллоо” гэв.

Тэрээр үргэлжлүүлэн прокурорын байгууллагаас өөрийг нь яллагдагчаар татсан эсэхийг мэдэгдэх, цагдаа, тагнуулын байгууллагаас худал мэдээлэл тараасан хүмүүст хариуцлага тооцохыг хүсэж байгаагаа илэрхийлсэн юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.