С.Эрдэнэ даргын эмгэнэлтэй мэдэгдэл

С.Эрдэнэ даргын эмгэнэлтэй мэдэгдэл

Монголчуудыг тэр аяар нь гомдоов Өнөөдрийн хэвлэлийн баатар бол яах аргагүй АН-ын дарга С.Эрдэнэ. Учир нь ардчилал, хүний эрх ярьдаг Ардчилсан намын дарга хүний амнаас гарахгүй эвгүй үгийг нь тэр тоомжиргүй амнаас уначихсан. Ам алдвал юу гэдэг билээ, одоо түүний үг “цар тахал” шиг л тархчихлаа. Хүнд хэцүү цагт өвчин зовлонгоор улс төр хийж болохгүйг тэр мэдэх л учиртайсан. Гэтэл “Тэднийг хэн коронавирус импортол гэсэн юм. Цөөнхийн эрх ашгийн төлөө үндэстнээ мохоох гэлээ” гээд эрх баригчдыг муухай харагдуулах гэсэн биш, хүний нутгаас ирсэн хөөрхий элэг нэгтнүүдээ хамтатган буруушааж орхив. Эцэстээ өөрийгөө хамгийн ихээр муухай харагдуулж орхив. Ардчилсан намын даргаас гарч боломгүй хөндий хүйтэн үгэнд нь монголчууд тэр аяараа гомдоо биз ээ. Харьд суугаа 200 мянга гаруй иргэнийхээ өчүүхэн цөөхнийг л авчрах төдийд ийм хахир хүйтэн төрх байдлыг том намын дарга гаргах нь зөв хэрэг үү. Энэ жил сонгуулийн жил. Гуравхан сарын дараа та тэднийг эргээд л царайчилна. Ядаж түүнийгээ бодож болсонгүй юу. Эсвэл гадаадад суугаа иргэд сонгуульд санал өгөхгүй болохоор тэднийг ингээд л шууд хүний тооноос хасчихаж байгаа юм уу. Тийм бол та буруу тооцоолжээ. Тэдгээр хүмүүсийн ар гэр, ах дүү, найз нөхөд, үр хүүхэд нь энд байдаг юм шүү гэдгийг санаарай, С.Эрдэнэ даргаа.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ