Л.Оюун-Эрдэнэ: МАН мөрийн хөтөлбөрөөрөө дундаж орлоготой өрхүүдийг дэмжинэ

Л.Оюун-Эрдэнэ: МАН мөрийн хөтөлбөрөөрөө дундаж орлоготой өрхүүдийг дэмжинэ

МОнгол ардын нам өнөөдөр мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүлээлгэн өглөө. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ, “МАН-ын Мөрийн хөтөлбөр бол “Алсын хараа-2050” урт хугацааны хөтөлбөрийн эхлэл байх болно.

Өөрөөр хэлбэл, тус хөтөлбөрийн дамжуулан Монгол Улсын 30 жилийн хөгжлийг тодорхойлж болно. Түүний суурь буюу эхний дөрвөн жилийн хөтөлбөрийг МАН иөрийн хөтөлбөрөө болголоо. “Алсын хара-2050” хөтөлбөрийг нэг жилийн хугацаанд 1500 гаруй эрдэмтэн судлаач оролцож боловсруулсан. Төрийн болон ТББ, хувийн хэвшлийн төлөөлөл давхардсан тоогоор нийт 302 мянган иргэн санаа өгсөн. Тус хөтөлбөрийг УИХ-аар хэлэлцэн батлуулахаар өргөн бариад байна. Мөрийн хөтөлбөрийн үнэт зүйл нь дундаж орлоготой иргэдийг дэмжих зорилготой, эдийн засаг өрх бүрт хүртээмжтэй байх талыг харснаараа илүү ач холбогдолтой” хэмээн тодотголоо.

 

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ