Ерөнхийлөгч Х.Баттулга төсвөө яаралтай тодотгож, сонгуулиа хойшлуулахыг дахин сануулав

Ерөнхийлөгч Х.Баттулга төсвөө яаралтай тодотгож, сонгуулиа хойшлуулахыг дахин сануулав

УИХ-ын хаврын чуулганөнөөдөр нээлтээ хийлээ. Энэ удаагийн хаврын чуулган түүхэндээ анх удаа цахимаар болно. Учир нь шинэ төрлийн коронавирусийн халдвар дэлхий нийтийг хамарч, цар тахлын хэмжээнд хүрсэнтэй холбоотой. Тиймээс  УИХ-ын Тамгын газар  чуулганы хуралдааныг  цахимаар явуулах нөхцөлийг бүрэн хангаснаар өнөөдөр нээлтээ цахимаар хийж, цахимаар хуралдаж байна. Гишүүд чуулганы танхимд хоёр метрийн зайтай сууж, 10-аас дээшгүй хүн нэг танхимд хуралдах нөхцөлийг хангажээ.

Чуулганы нээлтэд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, манай улсад суух бүх улсын Элчин сайд нар, улс төрийн өндөр албан тушаалтнууд цахимаар оролцож байна.

Хаврын чуулганы нээлтэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, үг хэллээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга “Хүн төрөлхтөн аюулт халдварт өвчин, цар тахалтай нүүр туллаа. Тиймээс төрөөс энэхүү нийгэм, эдийн засгийн хямралыг сөрөх, цогц арга хэмжээг урьдчилан төлөвлөж ажиллахыг дахин анхааруулж байна.

Улсын төсөвтөө яаралтай тодотгол хийж, тэвчиж болох бүх зардлыг танах, ажлын байрыг хадгалах хэрэгтэй. Эрүүл мэндийг тогтолцоогоо унагаахгүйхэн шиг авч явах түүхэн үүрэг ирж байна. Төсөвт тодотгол хийхээс татгалзах нь бодит байдал дээр байж боломгүй үйлдэл юм.

Улс төрийн сонгуулийг хойшлуулах зайлшгүй шаардлага үүссэн гэж үзэж байна. Халдварт өвчин гарсан энэ үед олон иргэн цуглуулж, улс төрийн сонгууль явуулах боломж байхгүй гэж харж байна” гэлээ.

Чуулганы нээлтэд Ерөнхийлөгчийн хэлсэн таван санал

  1. Улсын төсвөө тодотго. Улс төрийн эрх ашгаа дээгүүрт тавих нь эх орноосоо урвасантай адил
  2. УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуул. Муйхарлаж болохгүй. Ирц угаасаа хүрэхгүй, иргэдээ эрсдэлд бүү оруул. 2008 оны долдугаар сарын 1-ний хэрэг явдлыг давтах эрсдэл бий. Нийгмийн тогтвортой байдлын үүднээс сонгуулийг хойшлуулахаас өөр арга алга. Сонгууль хойшилбол дарангуйлал тогтоно гэж мэдэмхийрэх хэрэггүй. Бүх зүйл хуулиар явна.
  3. Хямралын эсрэг тусгай сан бүрдүүл. Компаниуд ашиг олохгүй байгаа энэ цагт НӨАТ-ыг царцаах хэрэгтэй. Ажлын байраа хадгалахад чиглэсэн дэмжлэг үзүүлэх хэрэгтэй.
  4. Иргэд, ялангуяа хүүхдийн орчин нөхцөлийг тооцож, эмийн хангамжийг нэмэгдүүлэх шийдвэр гарга. Бүхний түрүүнд иргэдээ тавьж ажиллахыг уриалж байна.
  5. Эдгээр асуудлыг ҮАБЗ-ийг хэлэлцэж, эрдэмтдийн баг байгуулах, хямралын үеийн төрийн нэгдмэл удирдлагыг байгуулж ажиллахаас өөр гарц харагдахгүй байна.

Мөн тэрээр өнөөгийн УИХ-д сууж байгаа зарим гишүүнийг Б.Батзориг гишүүн шиг сайн дураараа огцорч, шударга ёсыг өөрсдөөсөө эхлүүлж, ард түмэндээ үлгэр дуурайлал болохыг санууллаа. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ