Д.Цогтбаатар: Тусгай үүргийн дараагийн нислэгээ энэ сарын 17-нд БНСУ руу хийнэ

Д.Цогтбаатар: Тусгай үүргийн дараагийн нислэгээ энэ сарын 17-нд БНСУ руу хийнэ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар эр орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийн талаарх мэдээллийг өглөө. Тэрбээр, өнгөрсөн хугацаанд УОК, МИАТ компанитай хамтраад 10-аад тусгай үүргийн нислэг хийсэн. Харин иргэдээ татахдаа дараах таван шалгуураар эхний ээлжийн хүмүүсээ татсан. Үүнд өндөр настай, жирэмсэн, бага насны хүүхэдтэй, эрүүл мэндийн шаардлагаар гадагшаа гарсан, богино хугацааны визтэй гэх  зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай хүмүүсээ эхний ээлжийнхэд багтаасан.

Удахгүй энэ сарын 10-даар БНСУ- руу удаах нислэгээ хийхээр төлөвлөж байгаа. Ингэхдээ мөн л дээрх шалгуурн дагуу хүмүүсийй татна. Сөүлд ийм маш олон иргэн байдаг. Тиймээс эдгээр шалгууртай иргэдээс онгоцоо дүүргэж байгаа. Эхний бүртгэлийг хийсний дараа онлайнаар бүртгэж эхэлсэн. Шалтгаан бүрээр тусдаа утас гаргаж, бүртгэсэн. Эхний нээлттэй бүртгэлээр 500 гаруй иргэн бүртгэсэн байсан. Тиймээс хоёр дахь онгоцонд эхлээд бүртгүүлсэн хүмүүсийг авчирсан.

Харин Европ, Токиод бол нөхцөл байдал өөр байгаа. Европоос таван үзүүлэлтээр иргэдээ бүртгэх гэхээр Солонгостой харьцуулахад олон хүн байгаагүй. Тиймээс 10 гаруй сул суудал байсан учраас зарим улсаас дамжин хүмүүс ирсэн. Токиод мөн адил Сөүл шиг олон иргэн эмнэлгийн үйлчилгээ авдаггүй учраас ирэх хүмүүс харьцангуй цөөн байсан. Тиймээс дамжин нислэгээр ирсэн иргэдийг бүртгэсэн.  Энэ хугацаанд 1800 орчим иргэнээ эх орондоо авчирсан байна.

Газрын боомт, төмөр замаар 6000 гаруй иргэнээ авсан. Гадаад харилцааны яам иргэн болгонтой тулж ажилласан. Визийн зөрчилтэй маш олон хүн байсан боловч нэг хүнд ч торгууль тавиагүй. Эрүүл мэндийн яамнаас тавьж байгаа хөл хорионы дэглэм өндөрсгөж байна. Нэг хүнийг нэг өрөөнд 21 хоног байлгана гэж байна. Тиймээс эмнэлгээс гарч байгаа иргэдийнхээ тоог харж байгаад дараагийн онгоцоо нисгэнэ. Иргэд олон орон руу нисэхийг хүсч байна. Гэтэл бид хоёрхон онгоцтой, цөөхөн нислэгийн багтай. Ирээд л карантинд орж байгаа. Карантины хугацаа дуусахаар дараагийн нислэгт гарч байна. Бодит байдал маань ийм байгааг иргэд зөв ойлгох хэрэгтэй. Тусгай үүргийн нислэгтэй холбоотой асуудал олон хүний анхаарлыг татаж байна.

Өнөөдрийн байдлаар 43 улсад байгаа 7624 иргэн эх орон руугаа буцах хүсэлтээ тавьсан байна. БНСУ-д 2000 орчим, АНУ-1270, Австрали-906, Казахстан-560, Энэтхэг-549, Турк-437, Их Британи-365, Япон-300 иргэн гэсэн тоонууд байна. Одоогоор бид дараагийн онгоцны төлөвлөгөөгөө хийж байна. Энэ сарын 17-нд БНСУ руу явна гэж төлөвлөж байна. Ганц БНСУ-д байгаа иргэдийг авахгүй бусад улсаас дамжин ирж байгаа иргэдийг хамтад нь авахаар ярьж байна. Энэтхэг улстай холбоо барьж байна. Тэнд байгаа хүмүүсийн 300 гаруй нь хүүхдүүд байна. Австралид мөн нөхцөл байдал хүнд байна. Энэ хүмүүсийг яаж авчрах вэ гэдгийг АвстралийнЗасгийн газартай ярьж байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ