Самар түүхээр явж байсан зургаан иргэн угаартаж нас баржээ

Самар түүхээр явж байсан зургаан иргэн угаартаж нас баржээ

Самар түүхээр явсан иргэд автомашины тэвшин дээр унтаж байхдаа угаартаж нас барсан хэрэг гарчээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тавдугаар багийн нутаг дэвсгэрт энэ оны дөрөвдүгээр сарын 12-ны 14:30 цагийн үед зургаан хүн угаартаж, нас барсан байдалтай олдсон талаарх дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна. Хэргийг тодруулбал, тус багт оршин суух 22-46 насны Т, Г, Ү, О, Х, М нар нь тус багийн нутаг дэвсгэрт самарт явж байхдаа бүхээгтэй /битүү/ машины тэвшин дээр унтаж байгаад угаартаж нас барсан хэрэг гарчээ. Тухайн үед гадаа унтаж байсан болон автомашины жолооч нар угаартаагүй байна. Хэргийг тус сумын цагдаагийн хэлтэс шалгаж байгааг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.