Сүүлийн 24 цагт зургаан хүн нас баржээ

Сүүлийн 24 цагт зургаан хүн нас баржээ

Эрүүл мэндийн яамнаа коронавируст халдварын талаарх нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байна. Сүүлийн 24 цагт 1107 тохиолдол шинээр бүртгэгдсэн бөгөөд бүгд дотоодын халдвар байна. Орон нутагт 84 тохиолдол, эмнэлгээс хамааралтай гурав, нийслэлд 1020 тохиолдол халдвартай нь батлагджээ. Нас баралт зургаа бүртгэгджээ. Тодруулбал;

  • ХӨСҮТ-д 3 хүн
  • Цэргийн төв эмнэлэгт 1 хүн
  • БЗД-т гэртээ 1 хүн
  • Сүхбаатар аймагт 1 хүн тус тус нас баржээ.

Нас барсан хүмүүс халдвартай нь оношлогдсон хугацаа нь;

Эрэгтэй

  • 34 настай эрэгтэй 4.13-нд онош нь батлагдсан
  • 49 настай эрэгтэй 4.06-нд онош нь батлагдсан
  • 58 настай эрэгтэй 03.15-нд онош нь батлагдсан
  • 62 настай эрэгтэй 04.12-нд онош нь батлагдсан

Эмэгтэй

  • 76 настай эмэгтэй 04.07-нд онош нь батлагдсан
  • 64 настай эмэгтэй 04.12-нд онош нь батлагдсан

Орон нутагт халдварын тохиолдол өндөр бүртгэгдсэн нь Архангай аймагт 19, Төв аймагт 17 тохиолдол бүртгэгдсэн. Мөн сүүлийн 24 цагт 406 хүн эдгэрчээ. Ийнхүү Монгол Улсад нийт хүн халдвар авсан хэмээн бүртгэгдсэнээс 11044 нь эдгэрчээ. Эмнэлэгт 3025 хүн эмчлүүлж байгаагаас 2048 хүний биеийн байдал хөнгөн, 723 хүндэвтэр, 201 хүнд, 53 маш хүнд байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.