Арван жил гацсан бүтээн байгуулалтын төсөл Х.Баделхан сайдын удирдлага дор баригдаж эхэллээ

Арван жил гацсан бүтээн байгуулалтын төсөл Х.Баделхан сайдын удирдлага дор баригдаж эхэллээ

Улаанбаатар хот, СБД-ын 9-р хороонд Төсөл хэрэгжүүлэх байршилд 2011-2013 онд газар чөлөөлөлт хийгдсэн бөгөөд 3.8 га газарт гэр хорооллын дахин төлөвлөтөөр "Ногоон нуур 1008 айлын орон сууц"-ны төсөл хэрэгжүүлэхээр болсон. Үүний улмаас газар чөлөөлөлт хийсэн болон цаашид төсөлд хамрагдах хүсэлтэй тухайн орчинд амьдарч буй иргэд Нийслэл болон холбогдох газруудад иргэдээс удаа дараа гомдол, санал гаргасаар олон жил өнгөрсөн байдаг.

Харин энэхүү төсөлд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар онцгой ач холбогдол өгч хөөцөлдсөний үр дүнд БХБЯ-ны сайд Х.Баделхан 2020 оны 5 дугаар сард барилга угсралт, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлхэд бэлэн болжээ.

Энэ талаар БХБЯ-ны дэргэдэх Монголын талын Төсөл хэрэгжүүлэх нэгжээс төслийн бүтээн байгуулалтын өмнөх бэлтгэл ажил хангагдаж дууссан  ба газар чөлөөлөлт, зураг төсөл, түр барилга байгууламж, харуул хамгаалалт болон дэд бүтцийн ажлууд хийгдэж барилга угсралтын ажил эхлэх боломж бүрдсэнийг онцоллоо.  Төслийг хэрэгжүүлэхэд Монгол улсад 350 сая юанийн буцалтгүй тусламж бүхий шинээр 2500 ажлын байр, бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрүүдийн барилгын материалыг ашиглах, Монгол компаниуд, ажилчдыг оролцуулах хийгээд эдийн засгийн хувьд ач холбогдолтой төсөл юм.

Ийнхүү 10 -д жил гацсан “Ногоон нуур орчмын 1008 айлын орон сууц”-ны төсөл олон Засгийн газар дамжиж сунжирсаны эцэст сайд Х.Баделханы үед гацаанаас гарч төслийн бүтээн байгуулалтын ажил эхлэхэд бэлэн болсонд иргэд талархалтай хандаж байна.

Image may contain: one or more people

Image may contain: 1 person, standing

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.