208 хүн бие даан нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрөө ҮАГ-т хүргүүлжээ

208 хүн бие даан нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрөө ҮАГ-т хүргүүлжээ

УИХ-ын 2020 оны сонгуульд бие даан нэ дэвшигчид энэ сарын 25-ны дотор мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газар хүргүүлэх хуулийн заалттай. Хуулийн хугацаа дууссантай холбоотойгоор Үндэсний аудитын газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Хуулийн хугацаандаа мөрийн хөтөлбөрөө ирүүлсэн 208 бие даагч байгааг Ерөнхий аудиторын орлогч О.Тэнгис мэдээллээ. Тэрбээр “Үндэсний аудитын газраас бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргах ажил явж байна. Монгол Улсын хэмжээнд 208 бие даагчийн мөрийн хөтөлбөрийг Үндэсний аудитын газар хүлээж авсан. Улс орон нутгийн замын хөдөлгөөнийг хязгаарласан. Тиймээс орон нутгаас бие даагчид цахимаар мөрийн хөтөлбөрөө ирүүлсэн. Арав гаруй хүн орон нутгаас мөрийн хөтөлбөрөө ирүүлсэн байна. Хөдөлгөөн хязгаарлалтыг зогсоосны дараа эх хувиар нь мөрийн хөтөлбөрөө авчрах ёстой. Бие даагчдын мөрийн хөтөлбөр нам, эвслийн мөрийн хөтөлбөрт тавьсан шаардлагыг тавина.Төсвийн тухай хууль, Монгол Улсыэн хөгжлийн үзэл баримтлал 20,30, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн элдэв амлалт өгөхийг хориглох заалт зөрчигдөж байгаа, эсэхийг шалгана” гэлээ.

Мөн “Мөрийн хөтөлбөр ирүүлж байгаа бүх хүн, нам эсвэл сонгуульд оролцоно гэсэн үг биш. Бүртгэх эрх нь Сонгуулийн ерөнхий хороонд байгаа. Хуульд бие даагчдын мөрийн хөтөлбөрийг бүрдүүлэх материалд оруулсан. Санал авахаас 22 хоногийн өмнө нам, эвсэл, бие даагчдын мөрийн хөтөлбөрийг вэб сайтад байршуулна. Түүнээс өмнө ямар ч нам, эвсэл, бие даагчдын мөрийн хөтөлбөрийг ил болгох нь хуулиар хориотой. Бие даагчид мөрийн хөтөлбөр нь хуульд нийцэхгүй байгаа заалт гарвал мөн засч хүргүүлэх боломжтой” гэлээ.

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.