Төгсөх ангийн буюу 12-р ангийн 30 мянга орчим сурагчдад танхимын давтлага өгөхөөр боллоо

Төгсөх ангийн буюу 12-р ангийн 30 мянга орчим сурагчдад танхимын давтлага өгөхөөр боллоо

Засгийн газар ээлжит хуралдаанаа хийж байна. Энэ удаагийн хуралдаанаараа 12 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүний нэг нь сургалтын төвүүдийг нээх тухай асуудал байсан юм. Уг асуудлыг Засгийн газар хэлэлцээд сургалтын төвүүдийг нээх тогтоол баталсан байна. Ингэснээр өнөөдрөөс эхлэн 1088 сургалтын төвийг Эрүүл мэндийн яамны зөвлөмжийг үндэслэж үе шаттай нээх ажээ. 16-аас дээш насны иргэдийг сургалтад хамруулахыг зөвшөөрөх юм байна.

Мөн төгсөх ангийн буюу 12-р ангийн 30 мянга орчим сурагчийг сургууль тус бүрт нь танхимын давтлага өгөхийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгт даалгажээ. Ингэхдээ нэг ангид 10-аас илүүгүй хүүхэд суулгаж давтлага хийх юм байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.