ХӨСҮТ: Говь-Алтай аймгаас ирсэн иргэдийн шинжилгээний хариуг эцэслэн гаргаагүй байна

ХӨСҮТ: Говь-Алтай аймгаас ирсэн иргэдийн шинжилгээний хариуг эцэслэн гаргаагүй байна

Одоогийн байдлаар Монгол Улсад Говь-Алтай болон Өмнөговь аймгуудад халдвар бүртгээгүй байгаа юм. Харин Говь-Алтай аймгаас Улаанбаатар хот руу хорт хавдартай хүнийг хүргэж өгсөн эмч, түүний гэр бүлээс ковид-19-ийн халдвар илэрлээ гэх мэдээлэл энэ сарын 25-нд гарсан. Мөн халдвар авсан хүмүүсийн ойрын хавьтал 100 гаруй хүнийг тогтоон, голомтоо олсон гэж Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газраас мэдээлсэн билээ. 

Харин энэ асуудлын талаар ЭМЯ эдгээр иргэдийн хариуг эцэслэн гаргаагүй байгаа тул Говь-Алтай аймаг голомт боллоо гэж дүгнэхэд эрт байна гэв. Мөн орон нутагт цөөн хүн амтай тул энэ онцлогийг харгалзан халдварт өртсөн иргэдийн нэр, хаяг гэх мэт хувийн мэдээллийг түгээхгүй байхыг аймгийн онцгой комиссоос хүсэв.         

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.