МУГЖ Л.Болдбаатар Дундговь аймгийн малчиддаа 45 сая төгрөгийн өвс хандивлажээ

МУГЖ Л.Болдбаатар Дундговь аймгийн малчиддаа 45 сая төгрөгийн өвс хандивлажээ
МУГЖ Лосолын Болдбаатар Дундговь аймгийн хэмжээнд байгалийн гамшигт нэрвэгдсэн малчдад туслах хандивын аянд нэгджээ. Тэрээр нийт 45,000.000 төгрөгийн 3350 боодол өвс хандивлажээ.
 
Энэ жил Дундговь аймгийн нутгаар хаваржилт хүндэрч, 205 696 толгой мал хорогдсон мэдээлэл байгаа бөгөөд энэ нь 2020 оны эцэст тоолуулсан нийт малын 5,4 хувийг эзэлж байна. Оны эцэст тус аймаг нийт 3 780 889 толгой мал тоолуулсан бол дөрөвдүгээр сарын 22-ны  байдлаар 3,5  сая толгой малтай болсон байна. Малын хорогдлыг сумаар нь авч үзвэл Сайхан-Овоо сум 10,7 хувь, Луус сум 9,6 хувь, Гурвансайхан сум 8,7 хувьтай байгаа нь хамгийн өндөр хорогдолтой байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.