​Л.Оюун-Эрдэнэ: Би Монгол Улсын талаар хамгийн их мэдээлэлтэй хүмүүсийн нэг

​Л.Оюун-Эрдэнэ: Би Монгол Улсын талаар хамгийн их мэдээлэлтэй хүмүүсийн нэг

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Ж.Батзандан, Л.Болд нар Ерөнхий прокурорт жилийн өмнө өгсөн хүсэлтийнхээ талаар мэдээлэл авчээ. Тэд жилийн өмнө олны анхаарал татсан, авлига албан тушаалын 23 хэргийг шалгуулахаар Ерөнхий прокурорт хандсан байна.

Тэд энэ талаараа “Дөрөвдүгээр сарын 17-нд авлига албан тушаалын 23 хэргийг яаралтай шийдвэрлэх албан бичиг хүргүүлсэн.Өнөөдөр энэ талаар Улсын ерөнхий прокуророос мэдээлэл авлаа. 23 хэрэг нийт 40 хэрэг болон задарсан байна. Үүнээс 14 хэрэг шүүхэд шилжиж зарим нь шийдвэрлэгдээд байна. Мөн зарим хэрэг хэрэг бүртгэлийн шатанд шалгагдаж байна” гэлээ.

Харин ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, “Нэг жилийн өмнөх нөхцөл байдал өнөөдөр нэлээд өөрчлөгдсөн байна. Ихэнх нь хэрэг бүртгэх байгууллага дээр хаагдсан байсан хэргүүд задраад 40 хэрэг болоод дийлэнх нь шүүх рүү шилжсэн байна. Хууль хяналтын байгууллага хэнээс ч хараат бус байх ёстой. Хэн нэгнийг хилсээр ял шийтгэж болохгүй. Хэн нэгэн ял завшиж болохгүй. Саяхныг болтол Монгол Улсын төрийн гурван өндөрлөг хууль хяналтын байгууллагаас айж, тагнаж чангаж байна гэж үзэж бичгээр харьцаж байсан. Аюулгүйн зөвлөлийн хурал болж байсан. Шадар сайдыг мөн тагнаж, чагнаж байсан, өрсөлдөгчөө зайлуулах ажил жилийн өмнө л хийж байсан.

Эрдэнэт тойрсон асуудал, банк болон уул уурхайн компаниуд, шүүх, нам дамнасан бүлэглэл бодитой юм байна гэдгийг ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байх хугацаандаа ойлгож авлаа. Би Монгол Улсын хамгийн их мэдээлэлтэй эхний таван хүний нэг байх. Энэ бүлэглэлтэй хэн хэн холбоотой юм бэ гэж сул гишүүн байхдаа боддог байсан. Харин сүүлийн нэг жилийн хугацаанд энэ бүлэглэлтэй холбоогүй хэн үлдсэнийг хайх хэмжээнд хүрсэн байна. Яллагдагчаар татагдсан маш олон хүн нэр дэвшигч болж байна.

Энэ долоо хоногийн сүүлээр нэр дэвших эрхээ авахаар л хууль хяналтын байгууллага шалгаж болохгүй. Хэрвээ сонгогдвол дахиад дөрвөн жил бүрэн эрхтэй болно. 60 тэрбумын асуудал бөөн юм болж шүүхээр шийдэгдсэн. Гэтэл дахиад 100 саяын асуудал гарч ирж байна. Үүнийг төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэж байна гэж үзэхээс аргагүй.

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.