Лука Дончис замналынхаа хамгийн олон дамжуулалтыг өгч, баг нь бүсдээ тав руу дэвшлээ

Лука Дончис замналынхаа хамгийн олон дамжуулалтыг өгч, баг нь бүсдээ тав руу дэвшлээ

NBA-ын талбайд 10 тоглолт боллоо. Даллас Мавирекс талбайдаа Вашингтон Уйзардс багтай тоглож эцсийн мөчид 124-125 харьцаагаар Лука Дончичоор удирдуулсан Даллас хожлоо. Улмаар 36 хожил, 27 хожигдолтой болж өрнөд бүсийн тав руу дэвшлээ. Тэд Лос Анжелес Лейкэрс багтай хожил, хожигдол тэнцүү байгаач хоорондын тоглолтын харьцаагаар Даллас илүү учраас дээр нь бичигдэж байна. Харин Уйзардс 29 хожил, 35 хожигдолтой болж  дорнод бүсийн 10 р байрт эрэмбэлэгдэж байна.

тус тоглолтод Лука Дончич 31 оноо, 12 самбар, өөрийн замналынхаа хамгийн их 21 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Финнэй Смит 22, Макси Клебэр 17 оноогоор тусалжээ. Эсрэг багаас Рассел Уэстбрүүк 42 оноо, 10 самбар, 9 дамжуулалт, Бредли Бийл 29 оноо, Хачимура 18 оноог авсан бөгөөд бусад тоглогчид нь 10-аас доош оноог авчээ.

Бусад тоглолтууд 

Шарлотт Хорнетс 107 : 94 Детройт Пистонс 
Хьюстон Рокетс 87 : 113 Голден Стэйт Уорриорс
Кливленд Кавалерс 107 : 124 Майами Хит
Орландо Межик 112 : 111 Мемфис Гриззлис 
Оклахома-Сити Тандер 95 : 152 Индиана Пэйсэрс
Миннесота Тэмбэруолвз 136 : 140 Нью Орлеан Паликанс
Атланта Хаукс 108 : 97 Чикаго Буллз
Даллас Мавирекс 125 : 124 Вашингтон Уйзардс 
Лос Анжелес Клипперс 104 : 110 Денвер Наггетс 
Юта Жазз 106 : 102 Торонто Репторс 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.