Дэлгэрмөрөн голоос 51 настай эрэгтэй хүний цогцос олджээ

Дэлгэрмөрөн голоос 51 настай эрэгтэй хүний цогцос олджээ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын  Эрчим багийн  Дэлгэрмөрөн  голд  аймгийн төвөөс урд зүгт 4 км-т голын усанд хүний цогцос байна гэсэн дуудлага  өчигдөр  Онцгой байдлын газарт  8 цаг 56 минутад ирсэн байна.  Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 9 цаг 9 минутад  очсон байна. Дэлгэрмөрөн  голын урд эргээс 10 метр, хойд эргээс 50 метр зайтай, 30 см-ийн гүнтэй усанд  Мөрөн сумын харьяат  51 настай, эрэгтэй, иргэн Б   нас барсан байдалтай байсан байна.   Тухайн газарт 1 цаг 6 минут ажиллаж  цогцсыг  уснаас  гарган аймгийн Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний байгууллагад  хүлээлгэн өгчээ.  

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.