Ч.Хүрэлбаатар: УИХ-ын 5 гишүүн Сүхбаатарын талбай дээр өлсгөлөн зарлажээ

Ч.Хүрэлбаатар: УИХ-ын 5 гишүүн Сүхбаатарын талбай дээр өлсгөлөн зарлажээ

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар өөрийн цахим хуудастаа талбай дээр өлсгөлөн зарлаж байгаа хүмүүс хандаж нийтэлжээ. Тодруулбал, "УИХ-ын 5 гишүүн Сүхбаатарын талбай дээр өлсгөлөн зарлажээ. Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас 1 хүн дэвшүүлэх ёстой атал 2 хүн дэвшүүлчихээд хоорондоо учраа олж чадахаа байснаас үүдэн ийнхүү өлсгөлөн зарлажээ. Харамсалтай байна. Айл гэр дотор асуудал үүссэн бол гэр дотроо, найз нөхдийн дунд асуудал үүссэн бол хоорондоо, компани дотор асуудал үүссэн бол компани дотроо, нам дотор асуудал үүссэн бол нам дотроо л шийдэж явах учиртай. Олгой хагаравч тогоондоо гэдэг. Ерөнхийлөгчийн сонгуульд 1 биш 2 хүн дэвшүүлчихээд маргалдаад байгаа нь АН-ын дотоод асуудал. Маргаанаа бусдаас болсон юм шиг ярих, бусдад нялзаах эсвэл бусдаар шийдүүлэх гэж оролдоод хэрэггүй. Энэ дотоод маргаанаа Сонгуулийн Ерөнхий Хороогоор шийдүүлэх гээд хэрэггүй. Хууль зөрчихийг төрийн байгууллагаас шаардаад бас хэрэггүй. Хүчирхийллийн аргаар шийдэх гэвэл бүр буруу. УИХ-ын гишүүд бид хууль санаачилж, баталдаг хүмүүс ээ. Баталсан хуулиа төрийн албан хаагчдыг зөрчихийг тулган шаардаж огт болохгүй. Харин бид ард иргэдийг, бизнес эрхлэгчдийг, төрийн албан хаагчдыг хууль чандлан сахиж, мөрдөхийг шаардаж байх учиртай. Ковидын цар тахлыг давах гээд бүгдээрээ хичээж байгаа энэ цаг мөчид АН дотоод асуудлаа хоорондоо ярилцаж шийдэхийг уриалж байна." хэмээжээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.