МАН илүүрхэж, АН жийгдэх тойргууд

МАН илүүрхэж, АН жийгдэх тойргууд
Сонгуульд оролцохоор бүртгэгдсэн 13 нам, дөрвөн эвслээс нэр дэвшигчээр, 137 бие даан нэр дэвшигч Сонгуулийн ерөнхий хороонд бичиг баримтаа хүлээлгэж өгөөд байна. Бие даагчдыг албан ёсоор зарлах хараахан болоогүй. Улс төрийн намууд нэр дэвшигчдийнхээ жагсаалтад өөрчлөлт оруулаагүй байгаа бөгөөд хэд нь хасагдах нь тодорхойгүй байна. Улс төрийн нам эвслүүд нэр дэвшигчээ зарласнаас хойш нэр дэвшиж буй нөхдүүдэд хэдийнэ дүн шинжилгээ хийгээд эхэлсэн. Монголын мэдээ сонин уншигч тантай таамгаа хуваалцаж байна. Дараагийн 76- аар хэн сонгогдох нь тухайн тойргийн сонгогчдын итгэл үнэмшил, сонголтоос ихээхэн хамаарна. Бид энэхүү таамналаа сонгогчдын өмнөх сонгуулиар хийж байсан сонголтын үр дүнд түшиглэлээ. 
 
Архангай аймгийн нэгдүгээр тойрог 
 
 
МАН энэ удаа УИХ-ын гишүүн Ё.Баатар­билэг, Г.Тэмүүлэн, Ж.Мөнх­бат нарыг дахин илгээв. Гэхдээ Архангай­чууд цэнхэр сон­голт хийчихдэг тул тэ­дэнд итгэхэд бэрх. Ё.Баатар­билэг БСШУСайд болт­лоо дэвш­сэн ч Бай­галийн түү­хийн музейн барил­гыг мэ­дэн бу­дил­­саар ну­рааж орхи­сон. Боловс­ролын салбараа өөд нь та­таж чадсангүй гэсэн шүүмж­лэлд өртөөд байгаа. Гэх­дээ улсын төсвөөс тойрогтоо ихээ­хэн хөрөнгө хуваарилуулж чад­жээ. Аймгийнхаа оюутнуудад зориулж нийслэл хотноо дотуур байр хүр­тэл бариулсан. Яруу найрагчаас улс төрийн карьераа эхэлсэн Ж.Мөнхбат уянгалсан хэвээр л яваа. Телевизийн камер­ний өмнө попор­дог улс төрч­дийн жаг­саалтыг тэр­гүүл­­сээр.  Боловс­рол, соёл, шинж­лэх ухааны яам­­­наас киноны тен­дерийг хэдэн тэр­бумаар өвөртөлж, ха­­­лаа­­­саа түнтийлгэсэн гэж иргэд мань эрийг хардаг. Ямар­таа ч дахин нэр дэв­ших мандатаа авсан хийсэн ам­жуулсан нь маруухан нэр дэвшигч гэж хэвлэлүүд тодор­хойл­жээ. 
УИХ-д өв залгамжлан нэр дэвшиж, гишүүний бүрэн эрх олж авах гэж улайрдаг үзэгдлийг эхлүүлэгчдийн нэг бол УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн юм.   Ер нь аавынхаа нөмөр нөөлгөөр улс төрд орж ирсэн тэрбээр энэ удаа өөрийнхөө хийсэн бүтээсэнд дүн таниулахаар тойргоо зорино. Архангайн сонгогчид өмнөх сонгуулиудад цэнхэр сонголт хийсээр ирсэн болохоор МАН-ны нэр дэвшигчдэд бас эрсдэлтэй. 
 
Ардчилсан намаас энэ тойрогт УИХ-ын гишүүн асан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг нэр дэвшүүлээд буй. Тэрбээр УИХ-ын гишүүний эрх мэдлээ хэтрүүлэн, 2014 онд “Чингис”, “Самурай” бондын санхүүжилтээс мөнгө шамшигдуулсан хэрэгт холбогдон шалгагдаж байсан. Түүнийг төсөвт ихээхэн хэмжээний хохирол учруулсан гэж хууль хяналтынхан  үзэж байв.  Өмнө нь Архангайн сонгогчдын итгэлийг хү­лээж байсан Н.Батбаярт энэ удаа тэд итгэл үзүүлэх эсэх нь эргэлзээтэй.  
 
Ардчилсан намын мандат олгосон битүү нэр дэвшигчдийн нэг нь Д.Золжаргал гэх залуу байна. Тэрбээр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын туслахаар ажиллаж байжээ. Олонд танигдаагүй нэгэн тул сонгогдох магадлал ч бага. Ардчилсан намын илгээсэн цоо шинэ нэр дэвшигч “Хөх чоно” группын захирал П.Мөнхтулга. Залуу, улс төрийн туршлагагүй, цоо шинэхэн нэр дэвшигчийг сонгогч олон хэрхэн угтах нь бас сонин.  Ямартаа ч нэр дэвшсэнээс нь хойш мисс найз охидыг нь шинжээд амжив. 
 
Эдгээр нэр дэвшигчдээс сонгогдох магадгүй нь МАН-ы нэр дэвшигчид байхаар байна.  Гэхдээ тус тойрогт МАН- ы гурвын саналыг хуваах бие даагч Э.Болорчулуун гэж хүний сураг дуулдана. Мань эр нийслэлд газрын албаны даргаар ажиллаж байсан. Мөн МАХН-аас нэр дэвшиж буй Эрүүл мэндийн сайд асан Н.Удвал ч МАН-ы нэр дэвшигчдийн саналыг хуваах нь тодорхой. Тэгэхлээр Ардчилсан намын нэр дэвшигчид илүүрхэж шалихгүй нь. 

Баян-өлгий аймгийн хоёрдугаар тойрог 

 
МАН-аас нэр дэвших эрхээ авсан  УИХ-ын гишүүн Х.Баделхан өмнө нь хоёр удаа УИХ-д сонгогдож,  энэ удаагийн сонгуулиар гурав дахиа нэр дэвшлээ. Энэ Засгийн газарт Барилга хот байгуулалтын сайдаар ажилласан. Удаахь нэр дэвшигч Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан юм. Түүнийг огцруулахаар аймгийн ИТХ нь хуралдаж шийдвэр гаргасан ч албан бусад тооцогдож, энэ асуудал чимээгүй орхигджээ. Дараагийн нэр дэвшигч нь бизнес эрхлэгч Т.Аубакир. МАН-ы олонд танигдаагүй залуу нэр дэвшигчдийн нэг ба УИХ-ын гишүүн Х.Баделханы хамаатан гэсэн тодотголтой хамт тэрбээр жагсаалтанд багтав. ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Саулийг эмэгтэйчүүдийн квотоор дэвших байх хэмээсэн ч түүний оронд Т.Аубакирийг дэвшүүлсэн.  
 
АН-аас УИХ-ын гишүүн Д.Мурат нэр дэвшив. УИХ-ын гишүүн Д.Мурат Бакытгул хэмээх бүсгүйд удаа дараа бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт холбогдож, ёс зүйн доголдолтой нь нийтэд ил болсон ч АН түүний амрагийн паянг тоолгүй орхиж, нэр дэвших мандат халааслуулав. Хоёр ахь удаагаа нэр дэвшиж буй Д.Муратад ёс журамтай сонгогчд нь өөрсдийн үнэлгээгээ өгөх байх.  АН-ын нэр дэвшигч  гавьяат эмч Б.Бейсен нь хувийн эмнэлэгтэй. Эмнэлгийн магадлагаа хуурамчаар үйлдэж, иргэдийг групп оруулахад тусладаг гэсэн хэл аманд бас өртсөн нэгэн аж. АН-ы гурав дахь нэр дэвшигч “Монстрой-Эра” компанийн захирал Р.Гажайв гэж олонд танигдаагүй хүн байна.  Ардчилсан Намд зуун сая төгрөгөө төлсөн эрхмүүдээс энэ гурван хүнд нэр дэвших эрх олджээ. Баян-Өлгийн сонгогчид ер нь л улаан сонголттой болохоор МАН-ы нэр дэвшигчдэд давуу тал олдож мэднэ. 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.