Коронавирусаар 815 тохиолдол шинээр бүртгэгдэж, 7 хүн нас баржээ

Коронавирусаар 815 тохиолдол шинээр бүртгэгдэж, 7 хүн нас баржээ

Эрүүл мэндийн яамнаа коронавируст халдварын талаарх нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байна. Сүүлийн 24 цагт 815 тохиолдол шинээр бүртгэгдсэн бөгөөд бүгд дотоодын халдвар байна. Орон нутагт 99 тохиолдол, эмнэлгээс хамаарах 5, нийслэлд 711 тохиолдол халдвартай нь батлагджээ. Нас баралт 7 бүртгэгджээ. 

  • 79 настай эмэгтэй 5 сарын 05-нд онош батлагдсан 
  • 65 настай эрэгтэй 4 сарын 11-нд онош батлагдсан 
  • 80 настай эмэгтэй 4 сарын 22-нд онош батлагдсан 
  • 89 настай эрэгтэй 4 сарын 19-нд онош батлагдсан 
  • 77 настай эрэгтэй 4 сарын 11-нд онош батлагдсан 
  • 56 настай эмэгтэй 4 сарын 16-нд онош батлагдсан 
  • 56 настай эмэгтэй 5 сарын 01-нд онош батлагдсан 

Орон нутагт халдварын тохиолдол өндөр бүртгэгдсэн нь Орхон аймагт 16,  Говь-Алтай 40, Дархан-Уул аймагт 5 ,Төв аймагт 4, Завхан аймагт 24, Өвөрхангай 1 тохиолдол бүртгэгдсэн. Мөн сүүлийн 24 цагт 1451 хүн эдгэрчээ. Ийнхүү Монгол Улсад нийт хүн халдвар авсан хэмээн бүртгэгдсэнээс 29984 нь эдгэрчээ. Эмнэлэгт 4910 хүн эмчлүүлж байгаагаас 2818 хүний биеийн байдал хөнгөн, 1515 хүндэвтэр, 458 хүнд, 119 маш хүнд байна.

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.