Лос Анжелес Лейкэрс өрнөд бүсийн 7-р байр руу уналаа

Лос Анжелес Лейкэрс өрнөд бүсийн 7-р байр руу уналаа

NBA-ын талбайд 10 тоглолт боллоо. Өнөөдрийн оргил тоглолт Портленд Трэйл Блэйзэрс талбайдаа Лос Анжелес Лейкэрс багтай тоглож эцсийн мөчид 106-101 харьцаагаар Портленд ялалт байгууллаа. Улмаар 38 хожил, 29 хожигдолтой болж өрнөд бүсийн 6-р руу дэвшсэн бол Лейкэрс 37 хожил, 30 хожигдолтой болж долоо руу унаж плэйоффын нэмэлт тоглолт хийж магадгүй болжээ. Тодруулбал өнгөрсөн жилээс хэрэгжиж эхэлсэн энэ дүрэм нь бүсдээ 7 болон 8 эрэмбэлэгдэж байгаа багууд хоорондоо тоглож хожсон нь долоогоор гарах бол хожигдсон нь 9 болон 10-р хожсон багтай тоглож хожсон нь 8-аар гарч плэйоффт орох юм. Энэ улиралд 72 тоглолт хийх бөгөөд одоо багуудад 4-5 тоглолт хийх дутуу байгаа юм.

Тус тоглолтод Диман Лилард 38 оноо, 7 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол СЖ Макколлум 21 оноо, Нормон Паул 19 оноогоор тусалжээ. Эсрэг багаас Энтони Дэис 36 оноо, 12 самбар, 5 дамжуулатаар багаа тэргүүлсэн бол Алекс Карусо 18, КСП 17 оноог авчээ.

Бусад тоглолтууд

Филадельфи 76 109 : 107 Нью Орлеан Паликанс
Чикаго Буллз 121 : 99 Бостон Селтикс
Шарлотт Хорнетс 122 : 112 Орландо Межик
Майами Хит 121 : 112 Миннесота Тэмбэруолвз
Милуоки Багс 141 : 133 Хьюстон Рокетс
Даллас Мавирекс 110 : 90 Кливленд Кавалерс
Юта Жазз 127 : 120 Денвер Наггетс
Финикс Санс 128 : 105 Нью-Йорк Никс
Портленд Трэйл Блэйзэрс 106 : 101 Лос Анжелес Лейкерс 
Сакраменто Кингс 104 : 113 Сан-Антонио Спөрс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.