Л.Энх-Амгалан: ШУТИС-ийн байрыг нурааж, барилга барихгүй гэдгийг мэдэгдье

Л.Энх-Амгалан: ШУТИС-ийн байрыг нурааж, барилга барихгүй гэдгийг мэдэгдье

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан дараах мэдээллийг цахим хуудсанааа нийтэлжээ. Тэрбээр, "Боловсрол, шинжлэх ухааныхаа сөөм газрыг ч булаахгүй. Бас бусдад алдахгүй... Салбарынхаа санхүүгийн зөрчилтэй тэмцэж байгаа болохоос Боловсролын салбарынхаа газрыг булааж, их дээд сургуулиа нураахдаа арай ч тулаагүй... Боловсролын үнэлгээ мэдээллийн нэгдсэн төвийн барилгыг ШУТИС-ийн 4 дүгээр байрны газарт барихгүй гэдгийг хариуцлагатай мэдэгдэж байна.

Олон нийтийн сүлжээгээр "Салбараа хүлээн зөвшөөрдөггүй сайд Их дээд сургуулиудыг хааж эхнээс нь нураахыг зэхэж байна" гэдэг төлбөрт нийтлэл байгаа оноогүй шүү гэдгийг хэлье. Их, дээд сургуулиудын хууль бусаар "хулгайлагдсан газрыг" бүртгэж эхэлсний төлөө дайрч доромжилж болно.

Гэхдээ Боловсрол, ШУ-ны сөөм газрыг ч бусдад алдахгүйн төлөө хамтдаа тэмцэх болно. ШУТИС-ийн удирдлагуудын зөвшөөрлөөр бусдад алдагдсан газрын төлөө Түр хороо яамтайгаа хамтарч тэмцээрэй. Алдагдсан газраа эргүүлж авъя. Инженергүй улс хэзээ ч хөгжихгүй гэдэг үзэлдээ бат итгэнэ..." хэмээн бичжээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.