Коронавирусаар 512 тохиолдол шинээр бүртгэгдэж, 5 хүн нас баржээ

Коронавирусаар 512 тохиолдол шинээр бүртгэгдэж, 5 хүн нас баржээ
Эрүүл мэндийн яамнаа коронавируст халдварын талаарх нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байна. Сүүлийн 24 цагт 512 тохиолдол шинээр бүртгэгдсэн бөгөөд бүгд дотоодын халдвар байна. Орон нутагт 48 тохиолдол, нийслэлд 468 тохиолдол халдвартай нь батлагджээ. Нас баралт тав бүртгэгджээ. 
 
  • 55 настай эмэгтэй 4 сарын 21-нд онош батлагдсан 
  • 47 настай эрэгтэй 4 сарын 12-нд онош батлагдсан 
  • 77 настай эмэгтэй 4 сарын 22-нд онош батлагдсан 
  • 78 настай эрэгтэй 4 сарын 23-нд онош батлагдсан 
  • 59 настай эрэгтэй 4 сарын 05-нд онош батлагдсан 
 
Орон нутагт халдварын тохиолдол өндөр бүртгэгдсэн нь Орхон аймагт 5, Говь-Алтай 11, Төв аймагт 3, Завхан аймагт 7, Өвөрхангай 11, Сэлэнгэ аймагт 7  тохиолдол бүртгэгдсэн. Мөн сүүлийн 24 цагт 1287 хүн эдгэрчээ. Ийнхүү Монгол Улсад нийт хүн халдвар авсан хэмээн бүртгэгдсэнээс 32660 нь эдгэрчээ. Эмнэлэгт 4806 хүн эмчлүүлж байгаагаас 2631 хүний биеийн байдал хөнгөн, 1506 хүндэвтэр, 548 хүнд, 121 маш хүнд байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.