Хадгалалтын горим нь алдагдсан гурван хайрцаг вакциныг устгажээ

Хадгалалтын горим нь алдагдсан гурван хайрцаг вакциныг устгажээ

Мэргэжлийн хяналтын байгууллагаас 19 дархлаажуулалтын цэгт хяналт тавьж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ. Хяналтаар Яаралтай тусламжийн эм тариа, хэрэгсэл хангалтгүй, Хүлээлгийн өрөөг зохион байгуулаагүй зөрчил илэрсэн байна. Түүнчлэн энэ сарын 05-ны өдөр Дундговь аймгийн төвөөс тус аймгийн Цагаандэлгэр сум руу ковид19-ийн эсрэг вакциныг тээвэрлэх явцад цасан шуурганд төөрч, автомашин цасанд сууж саатжээ. Улмаар гурван хайрцаг вакцины хадгалалтын горим алдагдаж, +10, +19, +20 хэмтэй болсон байжээ. Иймд горим алдагдсан 250 хүн/тун вакциныг битүүмжилж, хэрэглээнд гаргаагүй бөгөөд вакциныг устгахаар шийдвэрлэсэн байна. Мөн энэ сарын 10-ны өдөр Хан-Уул дүүрэг дэх дархлаажуулалтын түр цэгт нэг блакондоо 10 хүн/тун бүхий АстраЗенека вакцины үлдэгдэл гурван хүн/тунг хүн ирээгүй, задалснаас хойш зургаан цаг болсон тул үйлдвэрлэгчийн зааврын дагуу устгасан байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.