Зуслангийн чиглэлд нөөцийн махны цэг шинээр ажиллуулж байна

Зуслангийн чиглэлд нөөцийн махны цэг шинээр ажиллуулж байна
Нийслэлийн Засаг даргаас 2021 оны 5-р сарын 10-ны өдрийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүргийн дагуу зуслангийн үйлчилгээг нээсэн. 
 
Үүнтэй холбогдуулан зуслан чиглэлийн 6 байршлийн хүнсний дэлгүүрт, экспортод мах бэлтгэн гаргадаг ТЭС ШИМ ХХК-ийн 14тн нөөцийн махыг 2-3кг-аар савлаж, Сүхбаатар дүүрэгт 3 байршил, Чингэлтэй дүүрэгт 2, Сонгино хайрхан дүүрэгт 1, нийт зургаан цэгийг нэмэгдүүлж байна. 
 
Үүгээр иргэдэд хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүн болон махыг худалдан борлуулах ажлыг зуслангийн бүсэд эхлүүллээ. 
 
1. Сүхбаатар дүүрэг: 
 
19-р хороо Хандгайтын эцэст Гурван дүүрэн хүнсний дэлгүүр 
19-р хороо Баянбулаг зусланд "S market" хүнсний дэлгүүр 
14-р хороо Хандгайтын 05-05 "Хийморь" хүнсний дэлгүүр 
2. Чингэлтэй дүүрэг: 
 
19-р хороо Зуун мод бүсийн 2-112 "Гоодой" супер маркет; 
19-р хороо Яргайт бүс, 5-р хэсэг, 503 тоот "Эхлэл төв" супермаркет 
3. Сонгинохайрхан дүүрэг: 
 
34-р хороо, Баянголын аманд "Баянгол" хүнсний дэлгүүр 
Нийслэлийн хүн амын 2020-2021 оны өвөл хаврын махны нөөцийг бэлтгэсэн 17 ААН-ээс 300тн-оос дээш үлдэгдэл нөөцтэй 9 аж ахуйн нэгж, экспортод мах бэлтгэн гаргадаг бодлогын гэрээтэй 1 ААН, нийт 10 ААН нь 6-р сарын 15, 16-ны амралтын өдрүүдэд нийт 29 байршилд нөөцийн махны худалдааг зохион байгуулна. Үүнд: Өдөрт явуулын болон суурин 19 цэгт 4110 хонины гулууз мах, 4.2тн жижиглэнгийн махыг худалдан борлуулахаар төлөвлөөд байна.
 
Эх сурвалж: УБ хотын ЗАА

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.