Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Нацү башёг тэргүүлж байна

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Нацү башёг тэргүүлж байна

Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд мэргэжлийн сүмо бөхийн Нацү башёгийн 12 дахь өдрийн барилдаан өчигдөр боллоо. Башёг тэргүүлэгч озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ энэ өдөр Оношотой барилдаж, 11 дэх даваагаа авав.

Тэрбээр ийнхүү башёг 11 даваа, нэг унаатай тэргүүлж яваа бол озэки Такакэйшо арван даваа, хоёр унаатай нэхэж байна. Түүний хувьд башёгийн 12 дахь өдөр Ичиножо А.Ичинноровтой барилдаж давсан юм. Монгол бөхчүүдийн хувьд

Ичиножо А.Ичинноров найман даваа, дөрвөн унаатай,

Тамаваши Б.Мөнх-Оргил зургаан даваа, зургаан унаатай,

Чиёошома Г.Мөнхсайхан зургаан даваа, зургаан унаатай,

Хошорюү С.Бямбасүрэн таван даваа, долоон унаатай,

Кирибаяама Б.Лхагвасүрэн гурван даваа, есөн унаатай тус тус башёг үргэлжүүлж байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.