Улаанбаатар oC

Канадад дотуур байртай сургууль байсан газраас 215 хүүхдийн цогцос оллоо

Канадад дотуур байртай сургууль байсан газраас 215 хүүхдийн цогцос оллоо
Канадад индианчуудад зориулсан Британийн Колумба гэдэг Камлупс дахь дотуур байртай сургууль байсан газрын нутаг дэвсгэрт маш олон хүүхдийг оршуулсан байсныг олж илрүүллээ гэж BBC News мэдээллээ. 
 
Нийт 215 хүүхдийн цогцосны үлдэгдэл байсныг үзэхэд зарим нь гурван настай байжээ. Камплупс хот дахь нийгэмлэгийн тэргүүн Розанна Казимирийн хэлж байгаагаар бол сургуулийн захиргааны баримт бичгүүдэд ийм оршуулгын тухай ямар ч бичиг баримт байхгүй гэнэ. Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо мөн  энэ бол улс орны түүхэнд шившиг болохоор гашуун сургамж гэсэн байна. 
 
Одоо мэргэжилтнүүд хүүхдүүдийн нас барсан шалтгаан, он цагийг тодорхойлохоор ажиллаж эхэлжээ. Индианчуудын нийгэмлэг ч бас  тухай сургуульд хүүхдээ өгч байсан хүмүүст хандан мэдээлэл авахыг оролдож эхэлсэн байна. Энэ байдлаар тандан судлахад урьдчилсан дүгнэлт ирэх зургадугаар сарын дунд гэхэд гарна гэж хүлээж байна. 
Камлупс дахь индианчуудад зориулсан дотуур байртай энэ сургууль 1890 оноос 1978 он хүртэл ажиллаж, индианчуудыг хүүхдээ заавал өгөхийг шаарддаг байсан Канадын хамгийн томд орох дотуур байртай сургууль байжээ. Тэр үед индиан залуучуудыг хүчээр  уусгах бодлого баримталж сургуулийг засгийн газар, шашны байгууллага удирдаж байсан юм байна.  
 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.