Коронавирусийн халдвараар 927 хүнээс коронавирусийн халдвар, дөрвөн хүн нас баржээ

Коронавирусийн халдвараар 927 хүнээс коронавирусийн халдвар, дөрвөн хүн нас баржээ

Сүүлийн 24 цагт 6026 хүний шинжилгээний хариу гарч, 927 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ. 927 тохиолдол нь ойрын хавьтлууд болон иргэдийн сайн дураараа өгсөн шинжилгээнээс илэрчээ.

Шинээр илэрсэн халдваруудын 829 нь нийслэлд, 98 нь орон нутагт бүртгэгджээ. Орхон аймагт найм, Дархан-Уул аймагт дөрөв, Төв аймагт 41, Хэнтийд хоёр, Сүхбаатарт долоо, Архангайд хоёр, Булганд долоо, Ховдод тав, Баян-Өлгийд долоо, Увсад 12 тохиолдол бүртгэгджээ. Нас баралтын тухайд сүүлийн 24 цагт дөрвөн хүн нас баржээ.

Ингэснээр нийт нас баралт 276 болж байна. Харин сүүлийн 24 цагийн хугацаанд 682 хүн эдгэрчээ. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 4475 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Эдгээр хүмүүсийн 53.5 хувь нь хөнгөн, 34.3 хувь нь хүндэвтэр, 9.7 нь хүнд, 2.5 нь маш хүнд байна гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.