Коронавирусаар 790 тохиолдол шинээр бүртгэгдэж, 7 хүн нас баржээ

Коронавирусаар 790 тохиолдол шинээр бүртгэгдэж, 7 хүн нас баржээ
Сүүлийн 24 цагт 8610 хүний шинжилгээний хариу гарч, 790 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ. 790 тохиолдол нь ойрын хавьтлууд болон иргэдийн сайн дураараа өгсөн шинжилгээнээс илэрчээ. Шинээр илэрсэн халдваруудын 681 нь нийслэлд, 109 нь орон нутагт бүртгэгджээ. Хөдөө орон нутагт халдвар нэмэгдэх хандлагатай байгаа талаар холбогдох яамнаас мэдээллээ. 
 
Орхон аймагт -3
Дархан-Уул аймагт -4
Хөвсгөл аймагт- 17
Төв аймагт -5
Булган аймагт -8
Сэлэнгэ аймагт -2
Хэнтийд -9
Сүхбаатарт -38
Өвөрхангай аймагт -7
Говь-Алтай аймагт -2
Булганд -8
Баян-Өлгийд -6 тохиолдол бүртгэгджээ.
 
Нас баралтын тухайд сүүлийн 24 цагт долоон хүн нас баржээ. Ингэснээр нийт нас баралт 283 болж байна. Харин сүүлийн 24 цагийн хугацаанд 327 хүн эдгэрчээ. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.