Гурван нэр дэвшигчтэй ямар ч хамаагүй гэж шүүх шийдвэр гаргасан

Гурван нэр дэвшигчтэй ямар ч хамаагүй гэж шүүх шийдвэр гаргасан

Өвөрхангай аймаг, УИХ-ын сонгуулийн 10-р тойрогт МАН-ааас нэр дэвшигчдийг татах тухай худал мэдээлэл тарж байна. Үнэн мэдээлэл гэвэл энэ байна даа. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ингэж мэдээлж байна.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Дэлгэрийн Цэрэнтогтох /Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ИТХ-ын дарга/-д холбогдох зөрчлийн хэргийг 2020.06.19-ний өдөр хүлээн авч, 2020.06.25-ны өдөр шийдвэрлэжээ. Улмаар Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 16.2 /нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, хонжворт сугалаа зохион байгуулсан, ивээн тэтгэсэн/ зааснаар 20 сая төгрөгөөр торгож шийтгэсэн байна. Д.Цэрэнтогтох нь 2020.06.02-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд нийтийг хамарсан урлагийн тоглолт зохион байгуулсан зөрчил гаргажээ.

Шүүх ийм шийдвэр гаргаж, зөрчил гаргасан хүнийг торгох шийдвэрээ гаргасан байхад  ялалт байгуулсан гурван нэр дэвшигч рүү илт зориудаар дайрч байгаа нь өмнөх луйвраа хийх гэсний илрэл бус уу. Өвөрхангай аймагт 2012 онд юу боллоо. АН-аас нэр дэвшигч Г.Батхүү, Д.Зоригт нар 6000 хүний саналаар уначаад  МАН сонгуульд насанд хүрээгүй хүүхэд ашигласан гэх зохиомол хэрэг үүсгэж,  өвөрхангайнхны сонголтыг шүүхээр дээрэмдсэн. Зүгээр ч үгүй нийслэлд ирж, Хан-Уул дүүргийн шүүх нь нэг шөнийн дотор шийдвэр гаргасан гээд бод. Үр дүнд нь Г.Батхүү, Д.Зоригт нар нутагтаа хөл тавих нүүргүй болсон доо. С.Чинзориг, Д.Тогтохсүрэн нар аймагтай 4 жил дэндүү сайн ажиллаасан гэдгийг өвөрхангайчууд нүүр бардам ярьж байна. Тиймээс ч өвөрхангайчууд тэднийг сонгосон. АН-ынхан боль. Ич.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.