45 гомдолд холбогдон шалгагдсан 79 цагдаад хариуцлага тооцжээ

45 гомдолд холбогдон шалгагдсан 79 цагдаад хариуцлага тооцжээ

Цагдаагийн ерөнхий газарт алба хаагчидтай холбоотой 172 өргөдөл, гомдол ирсэн байна. Үүнээс 160 гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлэжээ. Тодруулбал, 45 гомдолд холбогдон шалгагдсан 79 алба хаагчид Цагдаагийн албаны тухай хуульд заасны дагуу сахилгын шийтгэл оногдуулсан байна.

Мөн гэмт хэргийн шинжтэй 10 өргөдлийг харъяаллын дагуу Авлигатай тэмцэх газар болон Мөрдөн байцаах албаны Тусгай субъектын үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтэст шилжүүлжээ. Цагдаагийн алба хаагчидтай холбоотой өргөдөл, гомдлын дийлэнх нь иргэдээс ирсэн байна. Нийт гомдлын 86-ийг иргэдээс ирүүлсэн бол

  • 126 тусгай дугаарын утсаар ирүүлсэн 16,
  • Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 11, Төрийн албаны зөвлөлөөс 3,
  • Хүний эрхийн үндэсний комиссоос 4,
  • Прокурорын байгууллагаас 2,
  • Авлигатай тэмцэх газраас 14,
  • цагдаагийн байгууллагын удирдлагаас даалгасан 36 гомдол тус тус бүртгэгджээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.