Ц.Ганзориг: Уучлаарай хөл хорио тогтоох ямар ч санал хаанаас ч гараагүй

Ц.Ганзориг: Уучлаарай хөл хорио тогтоох ямар ч санал хаанаас ч гараагүй
 Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг өөрийн цахим хуудсандаа хөл хорионы талаар мэдээлэл оруулжээ. Тодруулбал "Уучлаарай хөл хорио тогтоох ямар ч санал хаанаас ч гараагүй. 
 
ЗГ болон УОК-оос давтан тунг насанд хүрсэн иргэддээ 6.15- гэхэд хийж дуусгахыг урьтал болгож байна.
 
Өнөөдөр давтан тунг тариулаад 14-с дээш хоносон иргэд 36 хувь буюу насанд хүрсэн 3 хүн тутмын 1 нь байна. Энэ хүмүүсийн 99.5 хувь нь халдвараас хамгаалагдаж байна.
Бүрэн вакцинжаагүй иргэд халдварт өртөж байгаа эрсдэлийг багасгахаар мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна. 
 
Өөрөөр хэлбэл 1 сая 186 мянган хүүхэд буюу хүн амын 40 хувь нь эрсдэлтэй. Түүнчлэн давтан тунгийн дархлаа тогтоогүй 1 сая орчим хүн эрсдэлтэй байсаар байна. Эхний тунтай, давтан тунгаа тариулаад 14 хоноогүй хүмүүс гэсэн үг.
 
Иймээс маскаа зүүж, гараа ариутгаж, хүн хоорондын зай барих нь чухал байна" хэмээжээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.