Баянзүрх дүүрэгт олон улсын жишиг эмнэлэг барих газрын асуудлыг шийджээ

Баянзүрх дүүрэгт олон улсын жишиг эмнэлэг барих газрын асуудлыг шийджээ

Баянзүрх дүүрэг 360 мянга гаруй хүн амтай ч улсын эмнэлэггүй тул тус дүүрэгт жишиг эмнэлэг барих болсон талаар мэдээлж байсан. Тэгвэл тус дүүргийн 24-р хорооны нутаг дэвсгэрт барих олон улсын жишигт нийцсэн 300 ортой эмнэлэг барин 7000 м2 газрын асуудал шийджээ. Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар энэ сарын 3-ны өдөр А/426 тоот захирамж гаргаж, эмнэлгийн зориулалтаар 15 жилийн хугацаатай газар эзэмших эрхийг Нийслэлийн эрүүл мэндийн газарт олгосон байна. Шинээр барих эмнэлэг 1.2 сая долларын өртөг бүхий жишиг зураг төсөв, ТЭЗҮ-тэй бөгөөд уг эмнэлгийн төсвийг Монгол Улсын Засгийн газраас 2022 оны төсөвт суулгахаар болсон гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.