Улаанбаатар oC

Дундговь аймаг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжив

Дундговь аймаг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжив
Дундговь аймгийн онцгой комиссын шийдвэрээр 2021.06.15-ны 06.00 цагаас 2021.06.22-ны 06.00 цаг хүртэл хугацаанд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ. Дээрх хугацаанд хүнсний дэлгүүр, эмийн сан, шатахуун түгээх болон банкны үйлчилгээнээс бусад салбарын үйл ажиллагааг хязгаарласан байна.
 
Хүнсний дэлгүүрүүд 09:00-18:00 цагийн хооронд ажиллах бөгөөд архи согтууруулах ундаа худалдан борлуулах болон түүгээр үйлчлэхийг хоригложээ.
 
Түүнчлэн сүүлийн дөрвөн сар уг өвчнөөр өвчилж эдгэрснээс бусад иргэдийг төлбөртэй түргэвчилсэн шинжилгээнд хамруулж аймаг руу нэвтрүүлэхээс гадна хяналтын цэгүүдээр PCR болон түргэвчилсэн шинжилгээгээр нэвтэрч буй иргэдийг 7 хоног гэрийн тусгаарлалтад оруулахаар шийдвэрлэсэн гэж Дундговь аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.
 
Тус аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээлснээр тус аймагт өчигдөр шинээр коронавируст халдварын 60 тохиолдол батлагджээ. Ингэснээр тус аймагт 289 тохиолдол бүртгэгдэв. Тус аймгийн Эрдэнэдалай болон Дэрэн суманд халдварын шинэ голомт үүссэн байна.
 
Энэ сарын 14-ний байдлаар тус аймагт нийт 229 тохиолдол бүртгэсэн.
 
 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.