Бүүкэр өрнөд бүсийн аваргын төлөөх эхний тоглолтод гурван аравт хийж баг нь хожлоо

Бүүкэр өрнөд бүсийн аваргын төлөөх эхний тоглолтод гурван аравт хийж баг нь хожлоо

NBA-ын плэйоффын өрнөд бүсийн аваргын төлөөх цувралын эхний тоглолт Финикс Санс талбайдаа Лос Анжелес Клипперс багтай тоглолоо. Тоглолтsy эхний гурван үе энэ тэнцүүхэн болж 93-93 харьцаагаа тэнцэж дууссан бол шийдвэрлэх үеийн эхлэлийг Санс гайхалтай хийж онооны тэргүүлэлийг авсан билээ. Улмаар тэргүүллээ алдалгүй явсаар 114-120 харьцаагаар цувралын эхний тоглолтод ялалт байгууллаа. Хоёр багийн цувралын хоёр дахь тоглолт Сансын талбайд болох бөгөөд зургадугаар сарын 23-ны өглөө болно.

Тус тоглолтод Крис Пол коронавирусийн протколийн журмаар тоглолтод оролцоогүй бөгөөд Дэвин Бүүкэр багаа тэргүүлж 40 оноо, 13 самбар, 11 дамжуулалтаар трипл дабл гүйцэтгэжээ. Тэрбээр энэ жил анх удаа плэйоффын тоглолтод оролцож байгаа бөгөөд энэ түүний плэйоффын анхны, багийн нь хувьд 2005 оноос хойшхи /Стив Нешээс/ плэйоффын анхны трипл даблийг гүйцэтгэжээ. Түүнд ДиАндрэй Эйтон 20 оноо, 9 самбар, сэлгээнээс Каморон Жонсон 12 оноогоор тусалжээ.

Эсрэг багаас Кавай Леонард гэмтлийн улмаас оролцоогүй бөгөөд Пол Жорж 34 оноо, 4 самбар, 5 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Режжи Жэйксон 24 оноог авчээ. 

Бусад тоглолтууд
 
 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.